#BuroOrders: Кафе Парк ресторанд амталж үзэх Зүүн Өмнөд Азийн амтат зоогууд

Наймдугаар сарын 14-25-ны хооронд Кафе Парк ресторанд гарч буй шинэ цэсээс туршиж үзэх зоогууд

"Газрын Диваажин" гэгдэх Зүүн Өмнөд Азийн улс орнууд үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл төдийгүй амтат зоогоороо дэлхий дахинаа танигдсан билээ. Учир нь Зүүн Өмнөд Азийн хоолны соёлд Хятад, Япон, Энэтхэг төдийгүй Европ орны хоолны соёл, зоог бэлтгэх аргууд нэлээдгүй шингэсэн байдаг. Иймдээ ч Зүүн Өмнөд Азиас гаралтай хоолнууд тааварлахын аргагүй баялаг амттай байдаг болов уу. Тухайлбал наргил модны сүүтэй карри, исгэлэн ба халуун ногоо хосолсон амт зэрэг ахин давтагдашгүй содон амтыг Азийн хоолны соёлоос мэдрэх боломжтой. Тэгвэл Шангри-Ла зочид буудлын Кафе Парк ресторан Зүүн Өмнөд Азийн алдартай зоогуудаас бүрдсэн шинэхэн цэсээ танилцуулаад байна. Та 2019 оны наймдугаар сарын 14-25-ны хооронд Кафе Парк рестораныг зорьсноор Тайланд, Малайз, Индонез, Энэтхэг, Сингапур, Вьетнам улсуудын амтат зоогуудыг мэдрэх боломжтой бөгөөд Buro. тус цэсээс заавал туршиж үзэх хэрэгтэй арван зоогийг танилцуулж байна.

Хайнан маягаар чанаж бэлтгэсэн тахиа

Чин улсын хаад, ноёдын баярын ширээг чимдэг байсан Хайнан маягийн тахиа нь дэлхийн хамгийн амтат зоогийн нэгээр нэрлэгддэг төдийгүй амин дэмээр баялаг хоолны нэг билээ. Тусгай аргаар амталж чанасан тахианы махыг шар буурцгийн сүмс, гүнжидийн тос, өргөст хэмх, амталсан будааны хамтаар зооглох ба зоогийн хамгийн чухал хэсэг нь будааны хачир юм. Учир нь будааг эхлээд нунтагласан цагаан гаа, сармистай хуурч, дараа нь тахианы шөлөнд жигнэж маш амтлаг будааг гаргаж авдаг байна.

Отак-отак

Зүүн Өмнөд Азийн хамгийн алдартай, амттай зуушны нэг бол Отак-oтак хэмээх загасан бялуу юм. Нухсан загасны махыг сармис, улаан чинжүү, цагаан гаа, нимбэгийн навчаар амтлан гадил жимсний навчинд ороон ил гал дээр жигнэж болгодог энэхүү зуушийг цуу болон халуун чинжүүний сүмсэнд дүрж идэхэд тохиромжтой.

Исгэлэн амт болон халуун ногоог нэг дор мэдрүүлэх том-ям шөл

Кафе Парк ресторанаас танилцуулж буй шинэ цэсэд Тайланд үндэсний хэд хэдэн алдартай зоог багтсаны нэг нь том-ям шөл юм. Исгэлэн атлаа халуун ногоотой том-ям шөлөнд сам хорхой, нимбэгийн навч, эрдэнэ шиш, улаан лооль, яншуй, цоохор майлз зэрэг олон төрлийн өвөрмөц орц найрлага ордог тул тааварлахын аргагүй сонирхолтой амтыг мэдрүүлэх болно.

Малайз карри буюу гулай сүмстэй үхрийн мах

Зүүн Өмнөд Азийн улс орон бүр карри сүмсийг өөрсдийн онцгой барилаар бэлтгэдэг билээ. Тэдний нэг болох Малайзчууд карри соусаа бэлтгэхдээ турмерик, цагаан гааны төрлийн ургамлууд, шанцай, нимбэгний өвс, наргил модны самрын сүү зэрэг өвөрмөц амттай ургамлуудыг ашигладаг ба түүнийгээ гулай хэмээн нэрийддэг байна. Тэгвэл Кафе Парк ресторанаас танилцуулж буй шинэхэн цэсэнд үхрийн махан гулай багтсан ба энэхүү өвөрмөц содон амт танд гарцаагүй таалагдах болно.

Малайз үндэстний хуурсан гоймонтой хуурга буюу Хоккиен Ми

Дэлхий дахинаа нэрд гарсан Малайз үндэстний хоол бэлтгэх урлагийг нэг хоолноос мэдрэхийг хүсч байвал Хоккиен Ми гэх хуурсан гоймонтой хуургыг туршаад үзээрэй. Хоккиен гэх өндөгний гоймонг гахайн мах, байцаа, сам хорхой, хясааны сүмс, шар буурцгийн сүмс, нунтаг улаан чинжүү зэргээр амтлан хуурсан энэхүү гоймон танд гарцаагүй таалагдана.

Тахиан махан карри

Улаанбаатар дахь хамгийн амттай тахиан махан карриг амтлахыг хүсэж байвал Кафе Парк рестораныг зориорой. Олон цагийн турш амталж дарсан тахиан махыг тусгай зориулалтын шавар зууханд бэлтгэж болгодог Энэтхэг үндэсний хамгийн алдартай зоогуудын нэг болох тахиан махан карриг наан буюу Энэтхэг бингийн хамтаар зооглох нь тохиромжтой.

Үхрийн махан ренданг

Индонез үндэстний хүндэтгэлийн зоогоор нэрлэгддэг ренданг хэмээх зоогийг зарим хоолны мэргэжилтнүүд "Индонез карри" хэмээн нэрлэх нь ч бий. Үхрийн махыг наргил модны самрын сүү болон 16 төрлийн халуун ногоогоор амтлан ихэвчлэн наргил модны самартай будааны хамтаар зооглодог уг хоол танд урьд өмнө нь мэдэрч байгаагүй цоо шинэ амтыг мэдрүүлэх болно.

Чихэрлэг халуун ногооны сүмстэй бүрж шарсан сам хорхой

Зүүн Өмнөд Азид сам хорхойг маш олон янзаар бэлтгэж иддэг ба тэдгээрээс хамгийн алдартай бөгөөд хамгийн амттай нь бүрж шарсан сам хорхой юм. Эрдэнэ шишийн цардуулаар бүрж шарсан сам хорхойг чихэрлэг халуун ногооны сүмсээр амталсан энэхүү зууш таны хоолны дуршлыг нэмэгдүүлнэ.

Тай үндэсний ногоон карри

Тай үндэсний гал тогоонд карри зуурмагийг бэлтгэхдээ наргил модны самрын сүүг ашигладаг онцлогтой ба ингэж бэлтгэсэн карри нь маш зөөлөн амттай болдог байна. Хамгийн амтлаг Тай каррины амтыг ногоон карринаас мэдрэх боломжтой бөгөөд чихэрлэг, зөөлөн амттай ногоон карриг ихэвчлэн тахианы махтай хамт зооглодог байгаа.

Тай аргаар бэлтгэсэн хулууны кастард

Хэрэв та амттаны хорхойтон бол Тай аргаар бэлтгэсэн хулууны кастардыг заавал туршиж үзээрэй. Наргил модны самрын сүү, дал модны элсэн чихэр, өндөгний зуурмагийг шинэхэн хулуунд жигнэж бэлэн болгодог зөөлөн бүтэцтэй энэхүү зууш нь өвөрмөц, чихэрлэг амтаараа алдартай.

Дашрамд дуулгахад Кафе Парк ресторан шинэ цэсээ танилцуулж буйтай холбогдуулан сугалаат урамшууллаа зарлаад байгаа юм. Та наймдугаар сарын 14-25-ны хооронд Кафе Парк ресторанд гарч буй шинэ цэсээс 200,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийснээр сугалаанд оролцох эрхтэй болох ба сугалааны азтан Бангкок дахь Shangri-La зочид буудалд гурав хонох эрхийн эзэн болох юм.

Шангри-Ла Зочид Буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2019-08-14, 09:54