Мартын 8 ба Цэргийн баяраар бэлэглэх Montblanc брэндийн шилдэг бэлгүүд

Амжилтанд хүрсэн эрчүүд ба ажил хэрэгч эмэгтэйчүүдэд юу бэлэглэх вэ?

Тун удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8-ны өдөр тохиох гэж байна. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа эрчүүдийг баярлуулдаг ховорхон өдрүүдийн нэг Цэргийн баяр болох гэж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа биз ээ. Жил бүр энэхүү онцгой өдрүүдэд та дотны хүндээ өгөх бэлэг сонгохоор уран сэтгэмж, бүтээлч чанараа гаргадаг гэдэгт бид итгэж байна. Гэхдээ нарийн мэдрэмжтэй, шаардлага өндөртэй, бүх зүйлийг эзэмшдэг хүмүүст бэлэг сонгох нь тийм ч амар ажил биш. Тиймээс Бюро 24/7 энэ жил амжилтанд хүрсэн эрчүүд, ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулан Montblanc брэндийн шилдэг бүтээлүүдийг онцолж байна.

 

Мартын 8


Өөртөө итгэлтэй, дур булаам бүсгүйчүүдэд

Өнөөдрийг хүртэл дэлхийн олон мянган эмэгтэйчүүдэд урам зориг өгсөөр байгаа, Холливүүдийн хамгийн алдартай секс бэлгэ тэмдэг болсон Мэрилин Монро соёл урлаг ба загварын шүтээн гэх байр сууриа одоо ч хадгалсан хэвээр байгаа билээ. Тэгвэл Montblanc брэнд Muses Marylin Monroe нэртэй үзгэн бал, балны тусгай цуглуулгаа урлахдаа Мэрилин Монрогийн өмсдөг байсан Ferragamo брэндийн алдарт туфлиэс санаа авчээ. Мэдрэмтгий, эмэгтэйлэг байдлыг илтгэсэн энэхүү цуглуулга нь Мэрилин Монрогийн нэрийн хуудас болсон улаан уруулын будгийн өнгөөр бүтээгдсэн гэдгээрээ бүр ч онцгой болж байна. Мөн домогт жүжигчин бүсгүйн хамгийн дуртай үнэт эдлэл болох сувдыг үзгэнд шигтгэн чимэглэсэн нь энэхүү цуглуулгыг улам илүү тансаг болгож өгсөн байгаа.

Түүнчлэн энэхүү багцанд багтсан Montblanc брэндийн Lady Emblem Elixir сүрчиг нь өөртөө итгэлтэй, хүчирхэг бүсгүйчүүдэд тусгайлан зориулагдсан юм. Дамаск сарнай, зөгийн бал, халуун ногоо агуулсан тус сүрчиг нь эмэгтэйлэг байдлыг шинээр тодорхойлжээ. Эцэст нь дур булаам байдлаа Montblanc брэндийн улаан өнгийн, цэвэр тугалын арьсан түрийвч ба хэтэвч, мөн нарны шилээр гүйцээж өгөөрэй.

Загварын нарийн мэдрэмжтэй, эмэгтэйлэг бүсгүйчүүдэд

Montblanc брэндийн Muses Poudré гэх бэхтэй үзэг нь 1950-аад онд дэлхийн загварын ертөнцөд ноёрхож байсан "New Look" хэв маягаас санаа авч бүтээгдсэн байгаа. Маш нарийн бэлхүүс, хуниастай юбка, ташуу мөр зэрэг деталиуд нь энэхүү хэв маягийн гол илэрхийлэл болж, загварын ертөнцөд эмэгтэйлэг байдлыг дахин тунхаглаж байсан юм. Montblanc брэнд ч мөн Muses Poudré үзгээрээ дамжуулан эмэгтэйлэг байдлыг магтан дуулсан байгаа. Тэгвэл энэ мөн чанарыг Montblanc Lady Emblem L'Eau сүрчиг улам бүр тодотгож өгнө. Ногоон жүрж, цагаан тоор, личи зэрэг жимсний үнэр сарнай, замбага цэцэг ба хуш модны өвөрмөц өнгө аястай хослон танд зуны цэцэрлэгт хүрээлэнг санагдуулах болно. Montblanc брэндийн цэвэр тугалын арьс, зөөлөн шаргал өнгийг нэгтгэн гар аргаар урласан хэтэвч нь эмэгтэйлэг хэрнээ ажил хэрэгч харагдуулах бол мөнгөн бугуйвч нь орчин үеийн хэв маяг нэмж өгнө.

Ажил хэрэгч, хүчирхэг эмэгтэйчүүдэд

Харин орчин үеийн ажил хэрэгч эмэгтэйд бэлэг өгөх гэж байгаа бол Montblanc BohèmeBleue гэх бэхтэй үзгэнд анхаарлаа хандуулаарай. Гар аргаар сийлсэн алтан хошуутай энэхүү үзэг нь дээд зэргийн нарийвчлалтай тул ажил хэрэгч бүсгүйчүүдийн ажлын талбар дээрх "гол зэвсэг" болох болно. Үүнээс гадна, солонгын долоон өнгөнөөс санаа авч, "Сафьяно" арьс ашиглан Итали улсад үйлдвэрлэгдсэн тэмдэглэлийн дэвтэр нь бичиг хэргийн ажлыг бүр ч таатай болгоно.

Сонгодог стиль, өв уламжлалыг эрхэмлэдэг бүсгүйчүүдэд

Анх 1906 онд бүтээгдсэн Heritage Rouge & Noir цуглуулга нь тансаг хийц, дээд зэрэглэлийн гүйцэтгэл, хэрэглэхэд хялбар байдлаараа Montblanc брэндийн мөн чанарыг илтгэсэн бүтээл болсон юм. Тиймээс энэхүү цуглуулгад багтсан үзэг, үзгэн балнууд нь хэзээд үнэ цэнэтэй бэлэг байх болно. Montblanc брэндийн логоноос өөр ямар ч илүү деталь агуулаагүй дарсны гүн улаан өнгөтэй түрийвч болон бүс нь энэхүү үзэгтэй төгс зохицно.

Сонгодог урлагийн шүтэн бишрэгчдэд

Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын нэрээр нэрлэгдсэн Montblanc брэндийн үзэг ба үнэт эдлэлийн цуглуулга нь цагаан алт ба очир эрдэнийг хослуулж бүтээгдсэн бөгөөд гоо үзэсгэлэн, урлаг, эмэгтэйлэг байдлыг бэлгэдсэн юм. Үнэт эрдэнэ, нарийн хийц, гоёмсог дизайныг хослуулсан энэхүү цуглуулга нь ямар ч бүсгүйн сэтгэлийг эзэмдэж чадна гэдэгт итгээрэй.

 

Цэргийн баяр


Орчин үеийн, ажил хэрэгч эрчүүдэд

Дэлхийн нөлөө бүхий эрхмүүд ажил хэргээ гүйцэтгэхдээ алдарт Montblanc брэндийн үзэг сонгодог нь учиртай. Тус брэнд нь 110 гаруй жилийн турш уран сэтгэмж, тансаг материал, уран дархчуудын ур чадварыг ашиглан дээд зэргийн үзэг, бичгийн хэрэгсэл бүтээж ирсэн юм. Etoile De Montblanc нэртэй энэхүү үзгийг хар давирхай, 18K алт, очир эрдэнээр бүрхэн гар аргаар урласан тул ажил хэрэгч эрчүүдийн хувьд гайхалтай бэлэг болно.

Харин орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, загварын трендээс хоцордоггүй эрчүүдэд аксесуар сонгох гэж байгаа бол Montblanc брэндийн дугуй хэлбэртэй, титан хүрээтэй нүдний шил ба зангилаа хэлбэртэй чагтан товч нь контемпорари дүр төрхөнд сонгодог хэв маяг нэмж өгдөг гэдгийг санаарай.

Ажил хэрэгч, эрч хүчтэй амьдралын хэв маягтай эрчүүд цаг үргэлж хөдөлгөөнтэй байдаг тул тэдний энэ онцлогт тохирсон, өдөр тутамдаа хэрэглэх, сайн чанарын цүнх эрчүүдийн "үнэнч хамтрагч" нь болдог. Иймд бүх төрлийн арга хэмжээ, нөхцөл байдалд тохирсон авсаархан хэрнээ багтаамж сайтай цүнх бүх цаг үед үнэлэгдэж ирсэн юм.

Эцэст нь мэдээж хэрэг эрчүүдийн дотоод ертөнцийг нь төгс илэрхийлж чадах сүрчиггүй тэднийг төсөөлөхийн аргагүй. Тиймээс эрэлхэг хэрнээ сэтгэл татам зан чанарыг илтгэж чадах, мод ба цэцэгсийн үнэртэй сүрчиг үдшийн арга хэмжээ эсвэл албан ёсны уулзалтанд ч тохиромжтой байдгаараа давуу талтай юм.

Соёл урлаг, аяллыг эрхэмлэгч эрчүүдэд

Оросын алдарт зохиолч Лев Толстой, түүний "Дайн ба Энх" гэх суут бүтээл болон уг зохиолын бичигдсэн цаг үе ба алдарт зохиолчийн философиос сэдэвлэгдэн бүтээгдэж, цөөн тоогоор худалдаанд гарсан үзэг нь маш нарийн мэдрэмжтэй, уран зохиол, түүхэн цаг үеийг шүтэн биширдэг эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөнө. Мэдээж хэрэг алдарт зохиолчийн нэрээр нэрлэгдсэн гүн хөх өнгийн бэхийг үзэгний хамт өгвөл бэлэг тань улам бүр төгс болно гэдэгт итгээрэй. Энэхүү үзэг ба бэхтэй хослох бас нэгэн тансаг бүтээл бол Португалийн алдарт хайгуулч Васко да Гамагийн аялалаас санаа аван бүтээгдсэн, цаг хугацааг хамгийн нарийн тооцооллоор харуулах чадвартай цаг юм. Энэхүү цаг нь орон нутгийн цагаас гадна, тухайн хүний оршиж байгаа бүс нутгийн цагийг харуулах боломжтой тул аялал амьдралын хэв маягийнх нь томоохон хэсэг болсон эрчүүдэд нэн тохиромжтой. Аяллын сэдвийг үргэлжлүүлэхэд дугуй хэлбэртэй "нисгэгч" загварын нарны шил, цэвэр арьсан бүс нь эрчүүдийн эрсдэл хийх дуртай, шинийг сэдэгч зан араншинг илэрхийлнэ.

Хариуцлагатай, шийдэмгий залууст

Montblanc брэнд нь сүүлийн 13 жилийн турш UNICEF хүүхдийн сантай хамтран ажиллаж, дэлхийн олон мянган хүүхдийн боловсролыг дэмжих маш хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлсээр ирсэн юм. Тэгвэл Montblanc брэнд нь UNICEF сантай хамтарсан тусгай цуглуулгаараа дамжуулан нийгмийн хариуцлага ба хүүхдийн чанартай болосвролыг дэмждэг гэдгээ харуулсан байгаа. Уг цуглуулгад багтсан үзэг ба тэмдэглэлийн дэвтэр нь орон орны хүүхдүүдийн хамгийн анх сурдаг үсгийг гаднах дизайндаа дүрсэлж өгснөөрөө онцлог болсон юм. Түүнчлэн энэхүү бэлгийн багцад  багтсан агуу хайгуулч Васко да Гамагийн Энэтхэг улс руу хийсэн анхны аяллаас сэдэвлэсэн, Швейцари цагны уламжлалыг шингээсэн бугуйн цаг ба модерн загвартай нарны шил нь таны дотны хүнд шийдэмгий, орчин үеийн дүр төрх нэмнэ.

Модерн классик стильтэй эрчүүдэд

Үйлдвэрлэлтийн дизайнер Марк Ньюсоны бүтээсэн Montblanc M үзгэн бал нь орчин цагт тренд болоод буй контемпорари ба хэзээ ч хуучрашгүй сонгодог стилийг өөртөө нэгтгэсэн, сод бүтээл юм. Гүн хар өнгийг Марк Ньюсоны нэрийн хуудас болсон улбар шар өнгөтэй хослуулсан энэхүү үзгэн бал нь дэвшилтэт технологиор хийгдсэн соронз агуулсан тагтай тул өдөр тутамдаа ашиглахад улам бүр хялбар болсон байна. Та хүсвэл үзэгтэйгээ хослуулан Италийн алдарт "Сафьяно" арьсаар урласан тэмдэглэлийн дэвтэр ба түлхүүрийн оосорыг сонгож болно.

Хүчирхэг, минимал хэв маягтай эрчүүдэд

Бүх төрлийн хувцаслалттай зохицож, янз бүрийн дүр төрхүүдийг бүрдүүлэх боломжтой универсал аксесуарууд нь үргэлж зөв сонголт болдог. Жишээ нь ямар нэг илүү деталь агуулаагүй, бат бөх, сайн чанарын аксесуар эрэгтэй хүнд өгөх сонгодог бэлэгнүүдийн нэг юм. Montblanc брэндийн винтэж загвартай нүдний шил, сайн чанарын арьсаар хийсэн цэмцгэр бугуйвч ба бүс, мөн титан эх биетэй бугуйн цаг нь энэ зорилгыг дээд зэргээр биелүүлж чадна.

Дашрамд дурьдахад Мартын 8, Цэргийн баярыг тохиолдуулан худалдан авалтын үнийн дүнгээс хамааран "Бэлэгтэй худалдаа" зарласан байгаа.

Montblanc брэндийн Moнгол дахь албан ёсны Boutique дэлгүүр

Утас: 11-320062, Хаяг: Сэнтрал тауэр 2-р давхар, 210 тоот
Ta Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2018-03-06, 12:25