Эмэгтэй бүрийн авахыг хүсдэг Валентины баярын шилдэг 4 бэлэг
BURO.-гийн сонголт
Жилд ганцхан удаа тохиодог Гэгээн Валентины өдөр бол хайртай хүн тань таны хувьд хичнээн чухал болохыг харуулж, мэдрүүлэх төгс боломж юм. Шинэхэн хосууд ч тэр, олон жил хамт амьдарсан хань ижлүүд ч тэр энэ өдрийг үл тоомсорлолгүй, харилцаагаа сэргээх, нэг нэгэндээ онцгой мэдрэмж өгөх сайхан боломж гэж харах хэрэгтэй. Тэр тусмаа хүндхэн нэг жилийг ардаа үлдээгээд буй энэ үед бид хайртай хүмүүсээ халамжилж, нандигнах нь юу юунаас чухал болохыг улам бүр ухаарсан биз ээ.
Хосгүй хүмүүсийн хувьд ч энэ баяр нь өөрийгөө, гэр бүлийнхнийгээ, эсвэл сайн найзыгаа баярлуулах нэг шалтгаан болдог. Мэдээж сэтгэлээ олон янзаар илэрхийлж болох ч бэлгэнд дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Тиймээс бид таны дурлалын бурхны үүргийг гүйцэтгэн, онцгой тэр хүнд тань гарцаагүй таалагдах чанартай, шинэлэг, мөн хамгийн гол нь мэдрэмжтэй бэлгүүдийг нэг дор цуглууллаа.
Гэгээн Валентины баяраар шоколад бэлэглэх зан үйл нь эрт дээр үеэс уламжлал болон хэрэгжиж ирсээр одоо бараг зайлшгүй мөрдөх ёстой дүрэм болжээ. Тиймээс нэгэнтээ энэ өдрийг шоколадгүйгээр төсөөлөхийн аргагүй тул хайртай хүндээ аль болох нэг хэвийн биш, бүтээлч, мөн мэдээж амттай шоколад бэлэглэхийг санал болгож байна.
Монголд саяхан ОХУ-ын алдарт French Kiss гар урлалын шоколадны брэнд үүд хаалгаа нээсэн нь олон, олон хосуудын хувьд шоколад хаанаас сонгох асуудлыг нь шийдэж өглөө. Бельгийн цэвэр шоколадаар өөрийн онцгой жорын дагуу гар хийцийн шоколад үйлдвэрлэдэг энэ брэндэд 100 гаруй нэр төрлийн шоколад байдаг бөгөөд шоколад бүр нь өөртөө хайр шингээсэн, гоёмсог хийцтэй, өвөрмөц амттай байдгаараа онцлог. Валентины баяраар эндээс жишээ нь 16 ширхэгтэй шоколадны багцыг өөрийн сонголтоор бүрдүүлж авах боломжтойгоос гадна шоколадан цэцгийн баглаа, шоколадаар бүрсэн жимс, үрлэн чихэр, цай, кофе гэх мэт нийт 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийж өөрийн хүссэн багц, баглааг хүссэн өнгө, аясаар хийлгэн авч болох юм.
16 ширхэгтэй шоколадны багцын үнэ: сонгосон шоколаднуудаас хамаараад 62,000₮ – 80,000₮
Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар, Vinotage рестораны чанх урд
Утас: 80181818, 88094598
Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.
Хэрвээ энэ жил та жинхэнэ насанд хүрэгчдийн Валентины өдөрт бэлэн байгаа бол улиг болсон чихмэл тоглоом, цэцэг зэргийг мартаад илүү сонирхолтой нэгэн бэлгийг сонгоорой. Lelo брэндийн ORA 3 нэртэй секс тоглоом нь таны өмнө сонсож бас харж байсан тоглоомуудаас тэс өөр тул хэзээ ч мартагдашгүй Валентины өдрийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байж болно. ORA 3-ийн их бие дээр байрлах жижиг товч нь тойрог замаар болон дээш, доош, зүүн болон баруун чиглэлээр хөдөлгөөн хийх бөгөөд хүний хэлний хөдөлгөөнийг дуурайдаг. Хөдөлгөөн нь хэлний хурднаас 25% хурдан бөгөөд мэдээж цуцахгүй. Бүтээгдэхүүн дээрх товч хэлийг дуурайн хөдлөхөөс гадна мөн ер бусын зөөлөн мэдрэмжийг төрүүлэх чичрэх үйлдлийг хийдэг байна.
Lelo брэнд нь тансаг зэрэглэлийн секс тоглоомын салбарын нүүр царай гэж тодорхойлогддог бөгөөд Монголд энэхүү брэндийг нээлттэй сэтгэдэг, бүтээлч залуусын үүсгэн байгуулсан Тоор хэмээх секс шоп оруулж ирж байна. Тэд одоогоор Lelo брэндийн Ora 3, Ina Wave, Soraya 2, Sona Cruise, Mia 2 гэх таван төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа нь бүгд дор бүрнээ өөрийн гэсэн өвөрмөц үйлдэлтэй. Тоор цаашид тансаг зэрэглэлийн секс тоглоомуудаас гадна олон улсын олон алдартай брэндийн чанар, эрүүл мэндийн баталгаатай секс тоглоомуудыг Монголын зах зээлд оруулж ирэхэд бэлэн болоод байгаа. Харин одоо та шинэ мэдрэмж авахад бэлэн үү?
Lelo Ora 3 үнэ: 483,000₮ (Валентины өдрүүдэд 10%-н онцгой хямдрал авах боломжтой)
Хаяг: Сүхбаатар дүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, ICC Tower, 13 давхар
Утас: 80090234
Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.
Эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхан, арьс арчилгаандаа өндөр ач холбогдол өгдөг тул гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэнд авах бүртээ үргэлж (бүр үргэлж шүү) баяртай байдаг. Тэр дундаа яг одоо бүгд өө сэвээ далдлан нүүрээ будахын оронд юу ч түрхээгүй атлаа эрүүл, гэрэлтсэн, толигор арьстай болохыг илүүд үзэж, мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийн зүгээс хамгийн үр дүнтэй, чанартай гэх үнэлгээг авсан шилдэг брэндүүдээр угаалгын өрөөнийхөө тавиурыг дүүргэхийг хүсэж байна.
Харин Өмнөд Солонгосын Dr. Oracle брэндийг дуулаагүй хэн гэж бараг л үлдээгүй байх. Ялангуяа Монголд албан ёсоор орж ирснээсээ хойш охид, бүсгүйчүүдийн зүгээс маш өндөр үнэлгээг аваад байгаа бөгөөд үнэхээр үр дүнтэй болохыг нь хүмүүс ам дамжин ярьсаар бидний ч чихэнд ч дуулдаж, бид өөрсдөө туршиж үзэн сэтгэл өндөр үлдсэн билээ.
Тус брэнд нь Валентины баярт зориулж эмэгтэй болон эрэгтэй хоёр төрлийн тусгай багц гаргасан бөгөөд эдгээр багцууд нь бүх төрлийн арьсанд зориулагдаж, маш хурдан хугацаанд эрүүл, үзэсгэлэнтэй арьсыг бий болгох зорилготой юм. Хэн нэгэнд бэлэг болгон өгөхөөс гадна өөрийгөө эрхлүүлэн Валентины өдрийн өмнөх тусгай арчилгаа болгон аваарай.
Валентины эмэгтэй багцад:
Багцын үнэ: 457,400₮ ((Валентины өдрүүдээр багц 10% хямдралтай)
Валентины эрэгтэй багцад:
Багцын үнэ: 367,000₮ (Валентины өдрүүдээр багц 10% хямдралтай)
Хаяг: Салбар 1 Хан-Уул дүүрэг, Имарт 2 давхарт
Салбар 2 Шангри-Ла Молл, 2 давхарт Beauty Avenue
Утас: 77181199
Захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.
Хамгийн романтик бэлэг бол мэдээж үнэт эдлэл. Романтик гэдгээс гадна таны илэрхийлэхийг хүссэн сэтгэлийг олон он жилийн турш өөртөө тээж, зүүх болгонд сануулж чадах цорын ганц бэлэг. Тэр дундаа ирээдүйн зорилт болоод хайр сэтгэлийн тань хамгаас илүү илэрхийлж чаддаг нь бөгж билээ. Хэрвээ та энэ Валентины баяраар хайртай хүндээ гэрлэх санал тавих, эсвэл үүрдийн хайрын амлалт болгон бөгж бэлэглэхээр шийдсэн бол Монголд хамгийн өндөр чанартай, өргөн сонголттой бөгжнүүд байдаг Японы тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн ManoE брэндийн албан ёсны салбар дэлгүүрийг зорихыг санал болгож байна.
ManoE брэндэд платинум 900, 18 каратын цагаан болон шар алт, алмаз чулуугаар хийгддэг 160 гаруй төрлийн хуримын хос бөгж болон сүйн бөгжнүүд байдгаас гадна ээмэг, хүзүүний зүүлт, бугуйвч гээд Японд маш нарийн технологиор, гар аргаар бүтсэн үнэт эдлэлүүд дэлгэгдсэн байгаа.
Тус брэнд нь хэрэглэгчиддээ өөрийн сонгосон болон санал болгох үнэт эдлэлийн загвараа олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тусламжтайгаар хүссэн хэмжээ, хийцтэйгээр захиалан авах боломжийг олгодог төдийгүй бүтээгдэхүүний үнэ, загвар, хийц гээд бүх шинж чанаруудыг нь үйлчлүүлэгч бүртэйгээ харилцан тохиролцдог давуу талтай юм.
Гэгээн Валентины баярын ѳдрийг тохиолдуулан ManoE брэндийн зүгээс сонгогдсон бүтээгдэхүүнүүддээ 10-50% хямдралтай худалдааг зарлаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт