Android Wear – ийн 17 төрлийн цагны нүүр

Цагны дресс-код

Google компани Android Wear-ийн суурин дээр үндэслэн ухаалаг цагны нүүрний шинэ загваруудыг толилууллаа

Android Wear-ийн суурин дээр бүтээгдсэн ухаалаг цагнууд жилийн өмнө олны хүртээл болсон. Энэ хугацаанд Google Play бараг цагны нүүрний хагас мянган төрлийн хувилбарыг гаргажээ. Үүнд гайхах ч зүйл алга. Өмссөн хувцсандаа тохирсон тоон холбоос нь солигддог цагийг олон хүн хүсдэг байх нь ээ.
Цагны нүүрнүүдийн шинэ коллекци маш их шуугиан дэгдээх төлөвтэй байна. Загваруудыг алдарт загвар зохион бүтээгчид, болон брэндүүд бүтээсэн болохоор тэр юм. Highsnobiety.com -ын мэдээлж байгаагаар энэхүү 17 шинэ төрөл нь ямар ч таашаалд нийцэх хэв маягтай бөгөөд Hello Kitty, Angry Birds, түүнчлэн ажил хэрэгч Bang & Olufsen, Kevin Tong загварууд оржээ.
Өөрт таалагдсан загвараа Google Play дээрээс сонгон үнэгүй татаж авч болох нь байна шүү.

Buro.Mongolia

2015-07-02, 23:04

  • Зураг: Buro 24/7 Russia