Hью-Йоркод байрлалтай бүтээгдэхүүн хөгжүүлэгч, прототип үйлдвэрлэгч Breakfast компанийн инженерүүд автомат удирдлагатай "тоосго" зохион бүтээлээ. "Brixel" хэмээн нэрлэсэн толин тоосго нь дуу авиа, хөдөлгөөн мэдрэн суурин дээрээ 360 градус эргэдэг байна. Breakfast компанийн инженерүүд 540 ширхэг "Brixel" тоосго ашиглан, 180 см өндөртэй хана босгосон ба танилцуулга бичлэгт "Brixel" тоосгоор барьсан хана хүний гарын хөдөлгөөнийг даган хөдөлж буйг харуулжээ.
"Бидний зохион бүтээсэн энэхүү тоосго нь ирээдүйн архитектур ба интерьер, тэр дундаа гадна фасадад томоохон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Breakfast компанийн зохион бүтээгчид онцолсон юм. "Brixel" тоосгыг тусгай программаар удирдах ба гар утсанд зориулсан удирдагч аппликейшнийг ч мөн бүтээжээ.
Дашрамд дурдахад, 2009 онд байгуулагдсан Breakfast компани нь инженерийн ухаан, урлаг дизайн болон программ хөгжүүлэлт ашиглан интерактив төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт