Супер олон үйлдэлт Google-ийн шинэ ухаалаг утас: Ara

Бүгд нэг дор

Өнгө, өнгийн салдаг хэсгүүдээс бүтсэн Google-ийн олон үйлдэлт, шинэ бүтээл удахгүй ухаалаг гар утасны хэрэглээнд хувьсал авчирах нь ээ

Гар утас зураг авахад зориулсан олон төрлийн линз, хөгжим сонсоход хэрэглэх чанга яригч болон динамикууд, хурууны хээ унших төхөөрөмж, камер ашиглах болон бичлэг үзэхэд тус болох тусгай түшлэг, E-ink дэлгэц зэрэг олон үйлдэлтэй байвал ямар вэ? Энэ мөрөөдлийг бодит байдал болгон хувиргах Аra нэртэй бүтээлээ Google саяхан танилцууллаа. Энэхүү ухаалаг утас нь зургаан салангид модулиас бүрдэж байгаа бөгөөд 2017 он гэхэд бөөнөөр нь үйлдвэрлэгдэж эхлэнэ. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Google I/O боловсруулагчдын чуулган дээр танилцуулсан Ara ухаалаг утасны туршилтын хувилбар энэ намар гэхэд гарах юм байна. 

Ara ухаалаг утасны дэлгэц нь 13,4 с хэмжээтэй бөгөөд утасны эх биеийн өнгө, өнгийн олон талт салдаг хэсгүүд нь хамгийн ихээр анхаарал татаж байна. Утас нийт зургаан ширхэг салдаг хавтангаас бүрдэж байгаа бөгөөд ирээдүйд энэхүү модулийн тоо нэмэгдэх юм байна. Харин энэхүү олон өнгийн хэсгүүд нь утасны арын хэсэгт цахилгаан соронзоор тогтдог бөгөөд Google Now программын тусламжтайгаар буюу дуу хоолойгоор удирдан салгаж болох гэнэ.

Дашрамд дурдахад, Ara нь ижил төрлийн LG-гийн утастай харьцуулбал модулийн хэсгүүдийг солиход заавал ухаалаг утсаа унтраах хэрэггүй аж.

Buro.Mongolia

2016-05-24, 10:00

  • Зураг: