Marshall компанийн “London” ухаалаг гар утас

Хөгжим биднийг нэгтгэнэ

Marshall компани нь хөгжмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн шилдэг компани бөгөөд хөгжимд зориулсан анхны ухаалаг гар утас гаргалаа

The Verge-ийн мэдээлж буйгаар гар утас бүтээх нь Marshall компанийн хувьд 50 жилийн түүхэнд нь анх удаа тохиож байгаа шинэ зүйл бөгөөд тэд энэхүү утсаа "London" гэж нэрлэжээ. Шүтэн бишрэгчиддээ зориулсан утас нь тус компанийн бусад загварлаг бүтээгдэхүүнүүдтэй адил алтан шаргал өнгөтэй, минималист дизайнтай, брэндийн алдарт логотой хийгджээ. Шинэхэн бүтээгдэхүүнд Marshall чихэвч дагалдаж, хөгжмийн аппуудын цуглуулга багтсанаас гадна дижэй хийх тохируулга, хөгжим холих болон бичлэг хийх үйлдлүүд оржээ.

"London" гар утас нь Android 5.0.2 Lollipop үйлдлийн систем дээр ажилладаг ба 2 GB рамтай, 16 GB хэмжээтэй санах ойтой,  720р-ийн өргөнтөй дэлгэц болон 8 пикселийн зураг авах төхөөрөмжтэй гарчээ. Шинэ ухаалаг утасны хөгжмийн үйлдлийн онцлогуудаас дурьдахад, нүүрэн талдаа хоёр динамиктай, дууны бичлэгийн хос микрофон болон өндөр чанарын хөгжмийн файлууд үүсгэж хадгалах тусдаа процессортой юм байна. Ухаалаг утас 8 дугаар сарын 17-нд худалдаанд гарах ба 590 ам.долларын үнэтэй. Энэ гар утас магадгүй  дэлхийн хамгийн авсаархан дуу хөгжмийн бичлэгийн студи байж болох юм.

Buro.Mongolia

2015-07-22, 08:30

  • Зураг: