Vertu Хонг Конгийн Godin Holdings фондыг худалдаж авсны дараах анхны цуглуулгаа танилцууллаа. Модон мозайк бүхий гадаргуутай загваруудыг японы эртний технологи болох йосеги аргаар бүтээжээ
Aster Yosegi Wood загвар бол Vertu японы Yamaha Corporation-тай хамтран гаргасан бүтээл юм. Цөөн тоогоор буюу нийт 50 ширхэг гарсан ухаалаг утас бүр японы уламжлалт урлаг, английн гар урлал, орчин үеийн технологи болон дизайныг нэгтгэсэн байна. Уг загваруудыг мастерууд 200 гаруй жилийн түүхтэй японы эртний урлаг болох йосеги технологиор модон гадаргуутай бүтээжээ. Энэхүү ажиллагаа маш их хөдөлмөр шаарддаг байна. Эхлээд мастерууд блоконд бэхэлсэн геометрийн дүрс бүхий модон хээг гаргана. Дараа нь блокийг йосеги шинжийг харуулсан маш нимгэн зураг бүхий хальс болгон зүсдэг аж. Ингэж гаргаж авсан хээтэй бүрхүүлээр гар утасны гадаргууг хийжээ. Мастерууд гадна талыг зургаан давхар модон өнгөлгөөтэй болгож гар аргаар хийсэн байна.
"Мод бол технологи шаардсан тансаг материал юм. Тэр хөнгөн, бат бөх цахилгаанждаггүй бөгөөд антены ажиллагааг тасалдуулдаггүй. Yamaha Corporation нь энэхүү төслийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой түнш болсон. Тэд тансаг зэрэглэлийн машины салоныг модоор хийх, хөгжмийн зэмсэг бүтээх гээд онцгой туршлагатай. Yamaha-гийн мэргэжилтнүүд японы шилдэг мастеруудтай хамтран ажилладаг хэмээн" Vertu-ийн дизайны хэлтсийн дарга Хатч Хатчисон ярьлаа. Aster Yosegi Wood загварын дизайныг японы алдарт зураач Хироко Имада боловсруулжээ. Түүнд оруулсан хээ нь японы уламжлалт хулсны сүлжмэл болон загас барих тор зэргийн санааг хослуулсан байна.
Шинэхэн загвар нь зөвхөн гадна байдлаараа биш мөн доторхи зүйлээрээ ч сайн болжээ. Дуу гаралтын Dolby® Digital Plus систем, 13 мегапикселийн камер, дөрвөн үндсэн хүчирхэг процессор, Android үйлдлийн систем, өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдох GSM, 3G болон LTE 4G зэрэг дэвшилтэт үзүүлэлттэй. Aster Yosegi Wood дэлхийн хаана ч 4G сүлжээгээр интернетэд холбогдох хурдыг хангана. Хязгаарлагдмал загварыг нийт 50 хувь бүтээсэн бөгөөд тус бүрт нь арьсан гэр дагалдах ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт