Twitter өөрийн хуулбар Weibо-гоос бага үнэлгээтэй боллоо

Чөлөөт уналт

Анх 2009 онд Twitter-ийг хуулбарлан гарч ирсэн хятадын Weibo олон нийтийн сүлжээ өнөөдөр Twitter-ээс илүү үнэлгээтэй боллоо. Techinasia.com сайтын мэдээллэснээр Weibo олон нийтийн сүлжээний зах зээлийн үнэлгээ 11,35 тэрбум долларт хүрсэн бол Twitter-ийнх 11,34 тэрбум доллар байгаа юм. Энэ нь Weibo 2014 оны эхээр 3,4 тэрбум долларын IPO босгосон цагаасаа хойш гаргасан хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин тэр үед Twitter 26,8 тэрбум долларын үнэлгээтэй байсан юм. 

Twitter-ийн хувьд чөлөөт уналт нь үргэлжилсээр байгаа бөгөөд тэд өнгөрсөн 12 сарын хугацаанд сар тутамд идэвхитэй ордог таван сая хэрэглэгчээ алдаж, одоогийн байдлаар 313 сая идэвхитэй хэрэглэгч үлджээ. Харин Weibo-гийн хувьд өнгөрсөн жилд идэвхитэй хэрэглэгчээ 70 сая хүнээр нэмэгдүүлж, одоогийн байдлаар 600 сая гаруй бүртгэлтэй хүмүүсээс 282 сая нь байнгын жиргээ хийж байна. 

 

Buro.Mongolia

2016-10-18, 13:00

  • Зураг: