Гоо сайхны тухай яриа: Chanel Beauty Talks цувралын хоёрдугаар хэсэг
Гол дүрд Кира Найтли
#CHANELBEAUTYTALKS цувралын эхний дугаарт Жизель Бундхен оролцож, өдөр тутмынхаа арьс арчилгаа болон нүүр будалтынхаа нууцаас дэлгэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин энэ удаагийн дугаарт үзэсгэлэнт жүжигчин Кира Найтли оролцсон байна. Түүний энгийн, даруухан зан чанар бичлэгийн цаанаас мэдрэгдэж, үзэгчдийг ховсдох шиг болно.
"Орчин үеийн нүүр будалтын аргачлал ямар болсон бэ? Бараан өнгийн хүрээлэгч таны уруулын хэлбэрт хэрхэн нөлөөлдөг вэ? Мөн Их Британийн алдарт жүжигчний хувьд гоо үзэсгэлэн гэдэг нь яг юу вэ?" гэх зэрэг асуултуудад үзэсгэлэнт бүсгүй юу гэж хариулсныг та бичлэгээс үзэх боломжтой. Бичлэгийн төгсгөлд Кира Chanel Beauty Talks хоёрдугаар хэсгийн үндсэн санааг тодотгосон, маш хүчирхэг үгс хэлсэн байгааг хүлээн авч үзээрэй.