Хайх

Ким Кардашьян шинэ гялалзсан пигментээ өөрийн бие дээр түрхэн харууллаа

Ким Кардашьян шинэ гялалзсан пигментээ өөрийн бие дээр түрхэн харууллаа

Шинэ бүтээгдэхүүн тун удахгүй худалдаанд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Хувцасны оронд бүхэлдээ гялалзсан пигментээр бүрхэгдсэн Ким Кардашьяны хагас нүцгэн зураг Instagram олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Кардашьян энэхүү зураг авалтыг KKW Beauty брэндийнхээ тун удахгүй худалдаанд гарах гэж буй шинэ цуглуулгад зориулан хийжээ. Сувдан, цагаан, алтлаг, боронзон, зэсэн ба бүүдгэр ягаан гэх таван өнгөний сонголттой гарсан уруул өнгөлөгч болон нүүрний аль ч хэсэгт түрхэж болох гялалзсан пигмент нь 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн олон нийтэд борлуулагдах юм.


KKW Beauty брэндийн шүтэн бишрэгчдийн таамаглаж буйгаар шинэ пигментүүд ямар нэгэн түрхэгч хэрэгсэлгүйгээр худалдаанд гарах бөгөөд бүтээгдэхүүнийг хурууныхаа өндгөөр түрхэх зориулалттай байх гэнэ. Эдгээр пигментүүдийг уруул, зовхи, шанаа болон нүүрнийхээ бусад хэсгүүдэд хайлайтерын оронд хэрэглэх боломжтой.

 

 

 

 

 


 

 

 

цааш үзэх