Хайх

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ?

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ?

Text: Э.Цовоо


Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагдах дүр төрх, эрүүл, толигор арьс, чийрэг, чанга бие ямагт дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Үүнд мэдээж тэдний амьдарч буй орчны уур амьсгал, хэрэглэж буй косметик бүтээгдэхүүн, эрүүл зөв хооллолт гээд олон хүчин зүйлс нөлөөлж буй. Тухайлбал эрт дээр үеэс эхлэн япон бүсгүйчүүд цагаан будааны шүүс, далайн замаг, олейны хүчлээр баялаг цубаки тос гээд байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа өргөнөөр хэрэглэж ирсэн түүхтэй. Гэвч анагаах ухаан, технологи хөгжиж улам бүр боловсронгуй болсоор байгаа өнөө үед тэд дан ганц гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд өнгөрөх бус гоо заслын эмнэлэг, мэргэжлийн салонд тогтмол үйлчлүүлж хэвшжээ. Учир нь нөсөө толбо, сэвх, батга, үрчлээс гээд арьсны түгээмэл асуудлууд үүсэхээс өмнө шаардлагатай арга хэмжээг авах нь тэдний хувьд гоо сайхандаа оруулж буй чухал хөрөнгө оруулалтад тооцогддог аж. Мөн уламжлалт барианд орох, иллэг хийлгэх зэргээр алжаалаа тайлж, стрессээс ангид байх нь эрүүл, гэрэлтсэн арьсны гол нууц хэмээн онцолжээ. Улмаар Япон улсын зах зээлд гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг цогцлоосон мэргэжлийн салонууд өргөнөөр нээгдэж, үйлчлүүлэгчдийн дунд улам л эрэлттэй болсоор байна.

Харин манай улсын бүсгүйчүүдийн хувьд арьсныхаа эрүүл байдалд анхааран, гоо сайхны салоныг тогтмол зорьж хэвшсэн ч стандартын дагуу найдвартай, чанартай үйлчилгээ үзүүлдэг, сэтгэлд нийцсэн газрын эрэлд гарна гэдэг амаргүй даваа. Тэгвэл бидний хараанд Япон улсын шилдэг арьс арчилгааны эмчилгээнүүдийг Монгол дахь хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэхийг зорьдог Elite Datsumo салон өртсөн юм. Тус салон нь япон соёл, гоо зүйг эрхэмлэж, хэрэглэгчдэдээ тав тух, чанар, үр дүнг итгэлтэйгээр амлаж чаддаг гэдгээрээ бусад ижил төрлийн үйлчилгээ явуулдаг өрсөлдөгчдөөсөө ялгарч байлаа.

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ? (фото 1)

Япон стандартыг баримталж ажилладаг Elite Datsumo салоны тухай

Япон улсын мэргэжлийн салонуудад тавигддаг бүх шаардлагыг Elite Datsumo салон яг ижил түвшинд баримталж ажилладаг. Тухайлбал тэд клиник судалгаа, туршилтаар баталгаажсан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, хэрэглэгчдэдээ чанартай үйлчилгээ үзүүлэхийг нэн тэргүүнд тавьдаг байна. Мөн тус салон нь Япон улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж, салбартаа 10 гаруй жил ажилласан гоо сайханч, бариа засалч гээд чадвартай, итгэл даахуйц ажилчдаар баг хамт олноо бүрдүүлсэн төдийгүй ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Япон сургагч багш нартай хамтран ажилладаг аж.

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ? (фото 2)

Толигор, эрүүл арьстай болохын тулд япон бүсгүйчүүд ямар үйлчилгээнүүд хийлгэх дуртай вэ?

Япон бүсгүйчүүд арьсныхаа өө сэвгүй, чийглэг байдалд өндөр ач холбогдол өгдөг учир тэд нөсөө толбо, сэвх бүдгэрүүлэхэд туслах лазер эмчилгээ, арьс өргөж, чангалах аппаратууд болон төрөл бүрийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн турших дуртай байдаг.

Үүний жишгээр Elite Datsumo салон нь хэрэглэгчдэдээ мэсийн бус, үр дүнтэй, лазер эмчилгээнүүдийг санал болгохоос гадна Япон улсын уламжлалт алжаал тайлах бариа, гуаша бариа, ургамлын гаралтай гуужуулалт, судас оношилгоо, савны хий гаргалт гээд олон төрлийн цогц үйлчилгээг үзүүлдэг. Эдгээрээс бид япон бүсгүйчүүдийн дунд ч эрэлтээрээ тэргүүлдэг тус салоны гурван эмчилгээг онцолж байна.

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ? (фото 3)

Арьсны өнгийг сэргээж, илүүдэл үсийг өвдөлтгүйгээр арилгах Дацүмо лазер эмчилгээ

IPL, Diode, ND:YAG гэхчлэн илүүдэл үсний ургалтыг зогсооход тусалдаг олон төрлийн лазер эмчилгээнүүд бий. Эдгээр эмчилгээнүүдийг хийлгэхэд ихэвчлэн өвдөлт мэдрэгдэх, арьс улайх, харлах зэрэг асуудлууд тулгардаг бол Elite Datsumo салон Японы Hitachi брэндийн сэлбэгээр бүтсэн, хамгийн сүүлийн үеийн SHR лазер эмчилгээг Монголд нэвтрүүлжээ. Тус лазер эмчилгээ нь үсний булцуу хэсэгт болон арьсны гадаргуу дээр жигд, өргөн тархаж үйлчилдэг гэдгээрээ онцлог юм. Ингэснээр үсний ургалт илүү удааширч, 10-15 оролтын дараагаар ургалт нь бүр мөсөн зогсдог байна.

Түүнчлэн тус аппарат нь -25 хэмийн хөргөөгч системтэй бүтээгдсэн учир эмчилгээний үеэр хэт халж арьсыг түлэх, эмзэгшүүлэх, харлуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд давхар BBL Beauty гэрэлтэй учир арьсны өнгийг цайруулж, нөсөө толбо, батгыг эмчилж өгдөг гээд давуу тал ихтэй.

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ? (фото 4)

Хүний эхэсээс гаралтай үүдэл эс болон Экзосом эмчилгээ

Үүдэл эс нь арьсны өөрийн нөхөн төлжих үйл явцыг эрчимтэй дэмжсэнээр эрүүл, гялалзсан арьсыг бий болгож, хөгшрөлтийн эсрэг эрчимтэй үр дүн үзүүлэх чадвартай гэдгээрээ алдартай билээ. Харин Elite Datsumo салон нь Японы 70 гаруй гоо заслын эмнэлэг, салонд ашиглагддаг хүний үүдэл эсийн гаралтай Miracle Kansaibo ампул эмчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог байна. Энэхүү эмчилгээ нь арьсны гүнд хүрч үйлчлэх чадвартай MTS бичил зүүний тусламжтайгаар хийгддэг учир эмчилгээний дараа арьс эмзэгших, цус шүүрэх, өвдөлт мэдрэгдэх зэрэг асуудал үүсдэггүй гэдгээрээ онцлог.  

Мөн тэд хэрэглэгчдэдээ зориулан Японы R-III брэндийн үүдэл эсийн найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн ба тус бүтээгдэхүүн нь арьсыг шинэчлэн ургуулж, өнгөн давхаргыг бэхжүүлж өгдөг тул эмчилгээтэйгээ хавсран хэрэглэвэл илүү үр дүнтэй аж. 

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ? (фото 5)

Нүүр, биеийн арьсыг чангалж, галбиржуулах 1.8 месот үйлчилгээ

Энэхүү үйлчилгээнд булчин ургуулж, арьс чангалах үйлчилгээтэй, хор гадагшлуулахад тусалдаг хүдрийн агууламжтай, байгалийн гаралтай CL8 тос, булчин, ясны байрлал засах тусгай бариа болон өөхийг задалж, биеийг галбиржуулах үүрэгтэй аппаратын эмчилгээ багтдаг. Тус үйлчилгээнд орсноор нүүр болон биеийн суларсан арьс өргөгдөж, чангарахаас гадна целлюлит, язралт бүдгэрдэг ач тустай. Мөн тунгалгийн булчирхайн үйл ажиллагааг сайжруулж өгдөг тул бодисын солилцоо сайжирч, биед хуримтлагдсан хорт бодис хялбархан гадагшилж өгнө.

Харин булчин, ясны байрлал засах тусгай бариа нь нүүр болон биеийн хэлбэрийг засаж, зөв байрлалд оруулж өгдөг учир биеийн галбир тодорч, гадаад төрх илүү цэгцтэй болж эхэлдэг байна. 

Япон бүсгүйчүүдийн эрүүл, залуу арьсны нууц юунд оршдог вэ? (фото 6)

Elite Datsumo Salon

 Салбар 1: Зайсан Голден будда, 4 давхар, Элит салон

Салбар 2: Бага тэнгэр сити цогцолбор, 1 давхар, Бали Ин салон

Утас: 7775 7070

Facebook: ELITE Premium Datsumo Salon

Instagram: @elite.datsumo.salon

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх