Хайх

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia


Ойн ванн гэж юу вэ?


Юуны өмнө ойн ванн нь ямар нэг шампунь, бие угаагч болон савантай ямар ч хамааралгүй гэдгээс эхэлье. Энэ нь урт хугацаагаар ойн модонд алхаж хүрээлэн буй орчноосоо сайхан мэдрэмж авах гэсэн үг юм. Ой, модтой орчинд байх нь дуртай зүйлээсээ уйдахаас сэргийлж, хөл хөдөлгөөнтэй их хотын амьдралаас гарч удаашрахад тусалдаг билээ. Энэхүү веллнессын чиг хандлага нь Японы ойн, хөдөө аж ахуйн яамны санаачилгаар 1980-аад онд хэрэгжиж эхэлсэн улсын бодлогын нэг хэсэг нь байлаа. Уг туршлага нь удалгүй Японоос гадна Европын улсуудад дэлгэрч «forest bathing» нэршил авсан бөгөөд ой, модноос гадна цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хэрэгжүүлж эхэлжээ. Үүнээс улбаалан тусгайлан ой, модоор аялах хуваарь гаргаж өгдөг эко болон ойн сэтгэл засалч гэх ажлын байр хүртэл бий болсон түүхтэй.

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн (фото 1)

Хэрхэн ойн ванныг хэрэгжүүлэх вэ?


Энгийн ойн, модны зугаалгаас гадна дараах төрлүүдтэй:

- байгалийн үзэгдлийг ажиглах

- йогоор болон амьсгалын дасгалаар хичээллэх

- бясалгал хийх

- арт-терапи буюу урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх

- жимс, ургамал түүх

Эдгээрийг хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь бүх төрлийн гар утас, таблетаа унтрааж интернет орчноос тасрах ёстой юм.


Яагаад хүн бүр ойн ванныг туршиж үзэх ёстой вэ?


1. Биед тустай хөдөлгөөн болно

Япончууд ойн ванныг фитнесс, гүйлт, ууланд авирах зэрэг спорт талаас нь тодорхойлдоггүй. Гэсэн ч удаанаар 10,000 алхам хийхэд л муугүй дасгал болно гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн (фото 2)

2. Эрүүл мэндэд тустай

Японы Гунмагийн Их сургуулийн багш, эрдэмтэд ойн ванн нь цусны даралт, зүрхний цохилтыг тэнцвэржүүлж, бие махбодод үрэвсэлт урвал үүсэхээс сэргийлдэг гэдгийг баталсан.

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн (фото 3)

3. Стресс бууруулдаг

Мөн эрдэмтдийн үзэж буйгаар ой, модонд урт хугацаагаар аялах нь кортизол буюу стрессний гормоны түвшинг бууруулдаг байна. Тиймдээ ч нойрны хэм тогтворжиж, түгшилт багасч, санаа сэтгэл дээшилдэг ашигтай үр дагавуурдтай.

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн (фото 4)

4. Дархлаа сайжирна

Судалгааны дагуу тогтмол ойн ваннанд орох нь NK (Natural killer cells буюу биологийн устгагч эсүүд) эсүүдийн идэвхжлийг өндөр болгодог байна.

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн (фото 5)

5. Мэдрэлийн эрхтний үйл ажиллагааг дэмждэг

Японы ойн ванны нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Ли Кингийн бичсэн «ForestBathing: How Trees Can Help You Find Health and Happiness» номонд хэрхэн мэдрэлийн эрхтнийхээ үйл ажиллагааг сайжруулах талаар «Байгалийг нүд, чих, хамар, ам, гар болон хөлөөрөө мэдэр. Шувуудын жингэнэхийг, модны навчис салхинд хийсэхийг чих тавин сонс. Ургамал, ногоо, моддын завсраар харагдах нарны тусгалыг ажигла. Ойн үнэр болон цэвэр агаарыг үнэрлэ. Модны мөчирт хүр. Газар хэвт. Ой, модыг бүхэлд нь мэдэрч баяр хөөр, амар амгаланд умб» хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Яг одоо хэрэгжүүлэх веллнесс тренд: Ойн ванн (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх