BLACKPINK хамтлагийн Женни анхны бие даасан цомгоо гаргана
Өнгөрсөн жил BLACKPINK хамтлагийн Женни Mantra хэмээх цоглог хэмнэлтэй дуугаа сонсогчдын хүртээл болгосон билээ. Тус дуу нь цацагдсан даруйдаа Өмнөд Солонгос улсын хөгжмийн чартуудыг тэргүүлэхийн зэрэгцээ Billboard Global 200 жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж, гайхалтай амжилтыг үзүүлсэн. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Женни ирэх гуравдугаар сарын 7-ны өдөр Ruby нэртэй анхны бие даасан цомгоо гаргахаар болсон тухайгаа зарласан байна.
Тодруулбал Женнигийн үүсгэн байгуулсан агентлаг болох OA Entertainment-ийн зүгээс "Женнигийн анхны бие даасан Ruby цомог тун удахгүй цацагдана. Тэрээр өөрийн хөгжмийн ур чадвараа энэхүү цомгоор бататгаж харуулах болно" хэмээн мэдээлжээ. Цомогт нийт 15 дуу багтсан бөгөөд Childish Gambino, Doechii, Доминик Фик, Дуа Липа, Кали Учис, FKJ гэхчлэн дэлхийд алдартай олон уран бүтээлч хамтарсан байна.
Ruby цомог нийт 11 төрлийн сонголттой худалдаалагдаж байгаа ба цомгийн урьдчилсан захиалга эхэлсэн байгаа юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт