Хайх

Яг одоо сонс: Дуучин Г.Анхмаа цоо шинэ дуугаа сонсогчдын хүртээл болголоо

Яг одоо сонс: Дуучин Г.Анхмаа цоо шинэ дуугаа сонсогчдын хүртээл болголоо

Түүний шинэ цомог тун удахгүй цацагдана

Text: Э.Цовоо


Алдарт 3 Охин хамтлагийн гишүүн гэдгээрээ анх олонд танигдсан чадварлаг дуучин бүсгүй Г.Анхмаа дөнгөж сая Хамаагүй нэртэй цоо шинэ дуугаа албан ёсоор цацаж, сонсогчдодоо гэнэтийн бэлэг барилаа. Хамаагүй дууны шүлгийг рэппер Цэцэ зохиосон бол хөгжмийн продюсерын үүргийг Magnet Brain, NENE зэрэг шинэ үеийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг Б.Энхзориг гүйцэтгэжээ.

Сонирхуулахад, энэхүү дуу нь Г.Анхмаагийн тун удахгүй буюу 2025 онд гаргах гэж буй шинэхэн цомогт багтсан сингл аж. Мөн тэрээр ирэх арванхоёрдугаар сараас өмнө цомогт багтсан гурван дуугаа видео клипний хамтаар цацахаар төлөвлөж байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.

Ингээд дуучин Г.Анхмаагийн Хамаагүй дууг хамтдаа сонсоцгооё.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх