Хайх

Сонсож амжсан уу? Ginjin, FLA, Mrs M нарын хамтарсан Get Money pt.2 дуу цацагджээ

#ДассанаасЧиньӨөр

Text: Э.Цовоо


Монголын хип-хоп урлагийн төлөөлөгчид болох Ginjin, FLA, Mrs M нар хамтран Get Money pt.2 хэмээх цоо шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгожээ. Энэхүү дуу нь Ginjin, FLA, Lil Thug E нарын 2017 онд гаргаж байсан алдарт Get Money дууны шинэчилсэн хувилбар гэдгээрээ хип-хоп хөгжим сонирхогчдын анхаарлыг багагүй татаад байгаа юм. Тухайлбал дууны эх хувилбарт гардаг “5, 10, 20 мянга" хэмээх мөр тухайн үед хит болж, олон сонсогчдын дуртай хэсэг болсон түүхтэй. Тэгвэл Get Money pt.2 дуунд тэд өмнөх хэсгийг шинэчлэн, илүү өндөр дүнтэйгээр буюу “10, 30, 50, 100к”  болгон дуулсан байна.

Сонсож амжсан уу? Ginjin, FLA, Mrs M нарын хамтарсан Get Money pt.2 дуу цацагджээ (фото 1)

Энэ удаагийн хувилбарт рэппер Mrs M нэгдэж, дууны утга агуулга, өнгө аясыг улам баяжуулж өгсөн байв. Хөгжмийн найруулгын хувьд анхны хувилбараасаа илүү цоглог, орчин үеийн хэв маягтай болсон бөгөөд дууны үгс нь залуусын мөрөөдөл, зорилго, амжилт болон санхүүгийн эрх чөлөөг илэрхийлж чадсанаараа онцлог болжээ. Мөн тэд хөгжмийн дүрс, бичлэг эвлүүлэгт ч чухал ач холбогдол өгч, дууны өнгө аясад тохирсон дүрслэлүүдийг клипэндээ багтааж өгсөн байна. Жишээлбэл, анхны хувилбар дээр тэд бэлэн мөнгийг онцолж харуулдаг бол энэ удаа М банкны ПОС машиныг ашиглаж байгаа харагдсан юм.

Сонсож амжсан уу? Ginjin, FLA, Mrs M нарын хамтарсан Get Money pt.2 дуу цацагджээ (фото 2)
Сонсож амжсан уу? Ginjin, FLA, Mrs M нарын хамтарсан Get Money pt.2 дуу цацагджээ (фото 3)

Түүнчлэн Get Money pt.2 дууны талаар нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, уг дууны тренд болж буй  “10, 30, 50, 100к”  хэсэг нь М банкны “Найзаа нэмээд л” хэмээх урамшуулалт хөтөлбөртэй холбоотой аж. Тус урамшуулалд М банканд бүртгэлгүй найзаа урьснаар оролцох боломжтой бөгөөд урьсан найзын тоогоороо хүрд эргүүлэн, 10,000-100,000₮ хүртэлх хадгаламжийн эрх болон супер хонжворт сугалааны эрхтэй болох гэнэ. Сугалааны хонжворт Toyota RAV4 автомашин болон iPhone 15 Pro Max ухаалаг гар утас, AirPods 3rd generation утасгүй чихэвч, Dyson тоос сорогч гэхчлэн олон хэрэгцээтэй бэлгүүд багтжээ.

Сонсож амжсан уу? Ginjin, FLA, Mrs M нарын хамтарсан Get Money pt.2 дуу цацагджээ (фото 4)

Хөтөлбөр 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд хэдэн ч найзаа урих боломжтой төдийгүй урьсан найз тань ч гэсэн нэг ширхэг сугалааны эрхтэй болох болно. Харин сугалааны азтаныг ирэх арванхоёрдугаар сард M community хэмээх Facebook групп дээр шалгаруулах юм. 

Сонсож амжсан уу? Ginjin, FLA, Mrs M нарын хамтарсан Get Money pt.2 дуу цацагджээ (фото 5)

Ингээд Get Money pt.2 дууг хамтдаа сонсоцгооё.

М банкны “Найзаа нэмээд л” хөтөлбөртэй энд дарж дэлгэрэнгүй танилцана уу.


М банк

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот-14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Шангри-Ла Молл, 3 давхар, 318 тоот, М харилцагчийн төв

Facebook: M bank

Instagram: @mbankmongolia

Вэбсайт: www.m-bank.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх