Бритни Спирс хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ
"Hold Me Closer" дууг хүлээн авна уу
Попын гүнж гэгддэг Бритни Спирс зургаан жилийн дараа Элтон Жонтой хамтарсан “Hold Me Closer” дуугаар эргэн ирж байна. Энэхүү дуу нь угтаа Элтон Жоны 1972 онд гаргасан хит дуу “Tiny Dancer”-ын ремикс ажээ.
Бритни Спирсийн шүүхийн шийдвэрийн дагуу эцгийнхээ хараа хяналт дор өнгөрүүлсэн 13 жил үүгээр төгсгөл болж байгааг илтгэж буй юм. Мөн тэрээр энэ онд өөрийн намтар, дурсамж бүхий ном бичих 15 сая долларын гэрээг хийсэн ба энэ нь АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны “My Life” номын гэрээний үнэтэй зэрэгцэн хамгийн өндөр үнэтэй ном бичих гэрээ болсон билээ.
"Hold Me Closer" дууг хүлээн авна уу