Хайх

Coachella хөгжмийн наадам The Weeknd, Бейонсе нарын тоглолтыг шууд дамжуулна

Coachella хөгжмийн наадам The Weeknd, Бейонсе нарын тоглолтыг шууд дамжуулна

Тасалбар худалдаж авч чадаагүй хүмүүст тусгайлан зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Калифорни мужид тун удахгүй зохиогдох Coachella хөгжмийн наадмын зохион байгуулагчид албан ёсны Youtube сувгаараа дамжуулан хэд, хэдэн тоглолтыг онлайнаар шууд дамжуулна гэдгээ зарлалаа. Наадмын зохион байгуулагчид тасалбар худалдаж авч чадаагүй хүмүүст зориулж энэ шийдвэрийг гаргажээ.

Тиймээс одоо дэлхийн өнцөг бүрээс үзэгчид Бейонсе, The Weeknd, St. Vincent, Migos, Perfume Genius ба Tyler, the Creator гэх уран бүтээлчдийн тоглолтыг шууд үзэх боломжтой боллоо. Та Coachella хөгжмийн наадмын тоглолтын хуваарийг албан ёсны вебсайтаас хараарай.

Калифорни мужийн Индио хотод зохиогддог Coachella хөгжмийн наадам нь уламжлал ёсоор үндсэн хоёр хэсгээс бүрддэг байгаа. Энэ жил наадмын эхний хэсэг 2018 оны дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд зохион байгуулагдах бол хоёр дах хэсэг нь дөрөвдүгээр сарын 20-22-ны хооронд зохиогдоно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх