Хайх

Google -ийн хиймэл оюун ухаан зураг зурж байна

Google -ийн хиймэл оюун ухаан зураг зурж байна

Авьяас илэрлээ

Text: Бюро 24/7


Зураг:

Бид өнгөрсөн зун Google-ийн робот хүмүүстэй филисофийн сэдэвтэй яриа өрнүүлж байгаа тухай мэдээ нийтлэж байсан. Одоо харин Google-ийн хиймэл оюун ухааны зурсан зургуудтай үзэсгэлэн удахгүй Сан-Франциско хотод гарах нь ээ

Google-ийн инженерүүд өнгөрсөн зун хиймэл оюун ухаантайгаа ярилцаж, "Амьдралын утга учир юунд орших вэ" гэж асуухад робот хариуд нь "Буян түгээхэд" хэмээн хариулж байсан билээ.  Тэгвэл одоо Google-ийн робот психоделик хэв маягтай зургууд зурж сурчээ. Google-ийн инженерүүд хиймэл оюун ухааныг судалж байхдаа ийм үр дүн олж илрүүлсэн байна. Тэд Inceptionism хэмээх төслийг эхлүүлж, роботоос өөрийн харсан зүйлээ дүрслэхийг хүссэн гэнэ. Энэ төслийн зорилго программ хүний өгсөн даалгаврыг хэрхэн таньж байгааг илрүүлэх зорилготой байсан аж. Хиймэл оюун ухаан харин хачирхалтай психоделик зургууд гаргасан байна. Роботод хүмүүс дахин өөр зургууд харуулсан ч, хачирхалтай зургууд давтагдан гарсаар байжээ.

Google-ийн энэхүү туршилтын үр дүнд үзэсгэлэн гаргах хэмжээний бүтээлүүд цугларсан гэнэ. Түүнчлэн хүмүүсийн яриагаар бол, зарим нэг зургууд аль хэдийнэ зарагдсан бөгөөд үнийн хувьд 2,500$- 8000$-ын хооронд хэлбэлзэж байгаа аж.

цааш үзэх