Хайх

Лос Анжелесын цагдаа нар рэппер A$AP Rocky-г баривчиллаа

Лос Анжелесын цагдаа нар рэппер A$AP Rocky-г баривчиллаа

Тэрээр хүн буудсан хэрэгт сэжиглэгдэж байна

Text: Buro.Mongolia


Дөрөвдүгээр сарын 20-нд Лос Анжелес хотын LAX олон улсын онгоцны буудал дээр цагдаа нар рэппер A$AP Rocky буюу Раким Мэйерсийг баривчилжээ. Тэрээр Рианнагийн хамтаар Барбадост амарч байгаад хувийн онгоцоор Лос Анжелест буусны дараагаар баривчлагдсан байна.

Лос Анжелесын цагдаа нар рэппер A$AP Rocky-г баривчиллаа (фото 1)

Цагдаа нарын хэвлэлүүдэд өгсөн мэдээллийн дагуу рэппер өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 6-нд Лос Анжелест нэгэн эрэгтэйн эсрэг галт зэвсэг хэрэглэж, түүнийг шархдуулсан гэнэ. Хохирогч эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон ба цагдаа нарын мэдэгдсэнээр A$AP Rocky хамт байсан хоёр хүний хамтаар хэргийн газраас зугтсан байна.

Хохирогч цагдаа нарт өгсөн мэдүүлэгдээ A$AP Rocky түүн рүү “гурав эсвэл дөрвөн удаа буудаж, нэг сум нь зүүн гарыг нь оносон” хэмээжээ. Одоогоор A$AP Rocky болон түүний төлөөлөгчид албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм.

Эргэн сануулахад, 2019 онд уран бүтээлч Стокхолм хотод танхайрч, бусдын биед халдсан хэргээр саатуулагдаж байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр тэнсэн суллагдаж байсан билээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх