"Тэр бол миний насан туршийн хайр" хэмээн A$AP Rocky хэдхэн хоногийн өмнө GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Дуучид уулздаг болсон талаарх цуурхал анх 2020 оны арванхоёрдугаар сард гарсан ч тэр цагаас хойш тэд нэг ч удаа папараццийн дуранд өртөөгүй юм. Харин одоо A$AP Rocky бид бүгдийн таамаглалыг бататгаснаар дэлхийд нэгэн загварлаг селебрити хос төрөн гарлаа.
Fashion Awards 2019
MTV Awards 2012
Louis Vuitton SS19 Menswear show
2013 онд A$AP Rocky "Fashion Killa" нэртэй дуу гаргасан. Уг дуундаа тэрээр Prada-гаас эхлээд Ann Demeulemeester хүртэл, мөн Японы авангард бүтээлчид гээд байж болох бүхий л алдартай брэндүүдийг дурдаад авсан. Дизайнерууд ч өөрсдөө A$AP Rocky-г онцлох дуртай. Цар тахал дэгдэхээс өмнө рэппер Calvin Klein-ий сурталчилгаануудад оролцож, Dior болон Louis Vuitton брэндүүдийн загварын шоуны эхний эгнээнд суудаг байсан. Мөн тэрээр дэлхий дахиныг сувд болон "бабушка" стильтэй Gucci-гийн алчуурт дурлуулж чадсан. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээр Амина Муаддитай хамтарсан цуглуулга гаргаж өөрийгөө дизайнерын дүрд туршаад үзсэн билээ.
2016 онд A$AP Rocky Их Британийн дизайнер Жонатан Андерсонтой хамтарч хиймэл үстэй хүрэм болон спорт хослолуудаас бүрдсэн жижиг цуглуулга гаргасан бөгөөд өөрөө тус цуглуулгынхаа загваруудаар багагүй хугацааны турш хувцасласан билээ. Харин 2020 онд тэрээр тогтвортой загварын салбарт хөл тавьж Марин Серртэй хамтран дахин боловсруулсан материалаар хийсэн цуглуулга гаргасан юм.
LACMA 2019
Marine Serre x Awge
J.W. Anderson x Awge, 2016
Dior Homme, Fall 2017
Рианнагийн тухайд бол сүүлийн үед урлагийн салбараас илүү загварын салбартай холбоотой болсон бөгөөд 2000-аад онд загварын шүтээн байсан бол одоо дизайнер, бизнесвумен, гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч, мөн Карибын хоолны жоруудтай номын зохиолч болоод амжсан.
Savage x Fenty
Dior Secret Garden
Vogue 2020
Ингээд хамгийн загварлаг селебрити хос цаашид улаан хивсэн дээр хичнээн гайхалтай төрхүүд бүрдүүлэхийг төсөөлөн хүлээх л үлдлээ.