Хайх

Нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэн хамгийн "САЙН" харуулсан бэ?

Гэрэл зургийн уралдаанд саналаа өгөөрэй

Text: Buro.Mongolia


Гар утас, электрон барааны зах зээлийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Сайн интернэйшнл” ХХК нь дэлхийн алдарт Samsung корпорацитай хамтран Монголд анх удаа, албан ёсны эрхтэйгээр SAMSUNG EXPERIENCE STORE дэлгүүрийг 2022 оны 11-р сарын 10-ны өдөр Шангри-ла моллын гуравдугаар давхарт нээхэд бэлэн болжээ.

Энэхүү нээлтийн хүрээнд Sain Electronics залуу уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “САЙН” гэрэл зургийн уралдааныг 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 8-ны хооронд зарлан зохион байгууллаа. Нээлттэй зарласан энэхүү уралдаан нь ундны усны хомсдол, агаарын бохирдол, цөлжилт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хар тамхи, хог хаягдал, эдийн засгийн хямрал, авто замын түгжрэл зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдсан бөгөөд нийт 109 бүтээл ирсэн байна.

Шилдэг оролцогчдыг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр BURO.-гийн уншигчдын санал болон SAMSUNG EXPERIENCE STORE дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочдын саналын нийлбэрээр тодруулах юм. Шагналын сангийн хувьд уралдааны нэгдүгээр байрын эзэн Samsung Galaxy S22, хоёрдугаар байрын эзэн Samsung Galaxy A7 Lite таблетын эзэн болох билээ.

Ингээд та бүхэнд уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдийг нэгтгэн танилцуулж байна.


 

Та сэдэв тус бүр дээр нэг санал өгөх боломжтой ба саналаа өгөхдөө доорх зургийн цомгуудын баруун ба зүүн сумыг даран, сонголтуудаа харж, таалагдсан гэрэл зураг дээрээ даран саналаа өгөөрэй. Таны санал зургийн аль ч хэсэгт дарсан идэвхжих тул санамсаргүй санал өгөхөөс болгоомжилно уу.

Сэдвээс үл хамааран хамгийн их санал хураасан хоёр л зураг шагналын эзэн болох тул та саналаа өгөхөөс өмнө бүх сэдвийн зургуудтай эхлээд сайтар танилцана уу. Сэдвээс үл хамааран нэг л зурагт санал өгөх боломжтой гэдгийг анхаараарай.

 


АГААРЫН БОХИРДОЛ

ЦӨЛЖИЛТ

УНДНЫ УСНЫ ХОМСДОЛ

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ

ХАР ТАМХИ

ХОГ ХАЯГДАЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ

АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх