Хайх

Роберт Паттинсон коронавирусын халдвар авснаар "The Batman" киноны зураг авалт зогслоо

Тэрээр тусгаарлалтад орсон байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Мэтт Ривзийн бүтээж буй "The Batman" киноны багийн нэгэн гишүүний коронавирусын шинжилгээ эерэг гарснаар зураг авалтыг түр хугацаанд хойшлуулсан байна. Vanity Fair болон The Hollywood Reporter сэтгүүлүүд өөрсдийн эх сурвалж дээр тулгуурлан энэ хүнийг киноны гол дүрийн жүжигчин Роберт Паттинсон болохыг мэдэгджээ. Мөн Warner Bros. кино компани тухайн өвчтөн одоогоор тусгаарлагдаж, эрүүл мэндийн бүхий л протоколуудыг биелүүлж байгаа гэж дурдсан байна.

Төлөвлөгөөний дагуу дахин гурван сарын турш зураг авалт хийж киног дуусгах ёстой байсан гэнэ. Тиймээс "The Batman" киног энэ ондоо багтан хийж дуусгах найдвар байгаа юм.

Энэхүү гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан Warner Bros. кино компани тус бүтээлийг 2021 оны аравдугаар сарын 1-нд кино театруудаар гаргахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх