Хайх

Утга зохиолын төрөлд Нобелийн шагналын эзэн тодорлоо

Утга зохиолын төрөлд Нобелийн шагналын эзэн тодорлоо

Нобелийн шагнал хүртэж буй 17 дахь эмэгтэйгээр тодорлоо

Text: Buro.Mongolia


Шведийн Академи энэ оны утга зохиолын төрөлд Нобелийн шагналын эзнээр францын зохиолч Анни Эрног тодруулж 10 сая швед крон буюу 3 тэрбум орчим төгрөгөөр шагнах юм. Түүний “хувийн ой санамжийн үндэс, хагацал, хамтын хязгаарлалтыг илрүүлэн нээсэн эр зориг, эмнэл зүйн зовуурь”-ийг үнэлэн тус шагналын эзнээр тодруулсан бөгөөд Францын анхны эмэгтэй зохиолч, Нобелийн шагнал хүртэж буй 17 дахь эмэгтэйгээр тодорлоо.

Анни Эрногийн бүтээлүүд голчлон өөрийн туулсан амьдралыг өгүүлсэн намтар маягаар бичигддэг ба 2017 онд анх англи хэлнээ хөрвүүлэгдсэн “The Years” бүтээлийг нь судлаачид хамгийн шилдэг нь гэж үздэг. Энэхүү номдоо тэрээр анх удаа өөрийнхөө тухай гуравдугаар биеэс хүүрнэн, Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас 2000-аад оны эхэн үе хүртэлх Францын нийгмийн амьдралыг дүрсэлсэн аж.

Анни Эрно Нобелийн шагналын эзнээр тодорсны дөнгөж дараахан түүнээс авсан ярилцлагад “Энэ мэдээг сонсмогц цөлд явж байхад тэнгэрээс дуудаж байгаа мэт мэдрэмж төрсөн” гээд өөрсдийн эх хэл дээр бичиж эхэлж байгаа залуу зохиолчдод хандаж юу хэлэх тухай сэтгүүлчийн асуултад “Миний бодлоор бичих гэж байгаа бол их унших нь хамгийн чухал. Зарим залуучууд ‘Би уншдаггүй, бичдэг!’ гэх хандлагатай байдаг бол үгүй шүү. Тийм зүйл боломжгүй, маш их унших хэрэгтэй. Мөн түүнчлэн сайн бичдэг болохыг биш үнэн шударгаар бичихийг зорь гэж хэлмээр байна. Адилхан зүйлс биш шүү” хэмээн хариуллаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх