Хайх

Warner Bros. “Brexit”-ийн тухай инээдмийн кино хийнэ

Warner Bros. “Brexit”-ийн тухай инээдмийн кино хийнэ

Бенедикт Камбербэтч гол дүрд нь тоглож магадгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

The Telegraph сонины мэдээллэж буйгаар Warner Bros. кино компани Их Британи улс Европын холбооноос гарсан тухай кино хийхээр төлөвлөжээ. Кино зохиолыг саятан Аарон Бэнксийн "Bad Boys of Brexit" нэртэй өдрийн тэмдэглэл дээр тулгуурлан бичихээр болжээ. Аарон Бэнкс бол Их Британийг Европын Холбооноос гарах аяныг санхүүжүүлж, өндөр оролцоотой байсан хүн юм.

"Brexit"-ийн тухай кино хийх гэж байгааг Бэнксийн төлөөлөгч Энди Вигмор баталж "Бид Аарон Бэнксийн номын эрхийг худалдаж авах гэж байгаа Холливүүдын компанитай хэлэлцээр хийж байгаа" гэжээ. Мөн киноноос олсон орлогыг Их Британи ба АНУ-ын хандивын байгууллагуудад зориулах юм байна.

The Telegraph сонин Их Британийн Тусгаар Тогтнолын намын тэргүүн, улс төрч Найжел Фаражийн дүрийг Бенедикт Камбербэтч бүтээж магадгүй хэмээн таамаглаж байна.

цааш үзэх