Хайх

Ой модонд болж өнгөрсөн Burberry-гийн загварын шоуны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Ой модонд болж өнгөрсөн Burberry-гийн загварын шоуны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Хавар-зун 2021

Text: Бюро 24/7


Өнөөгийн нөхцөл байдалд загварын шоуны формат хэрхэн өөрчлөгдөж буйг харууллаа

Хавар-зун 2021 улиралд зориулагдсан Burberry брэндийн загварын шоу Лондон хотын ойролцоох нэгэн тосгонд болж өнгөрлөө. Моделиуд яг л сэтгэлзүйн триллер кинонд тоглож буй мэт хүнгүй ой модоор алхжээ.

Загварын шоуны сет дизайныг Германы уран бүтээлч Анне Имхоф хариуцан гүйцэтгэсэн юм. Тэрээр 2017 онд өөрийн "Faust" бүтээлээр Венецийн Биенналд ялалт байгуулж байсан гавьяатай билээ.

Их Британид хөл хорио тавигдаагүйн улмаас загварын шоунд бодит үзэгчид оролцоогүй бөгөөд бүх үйл явцыг Twitch онлайн сувгаар шууд дамжуулсан байна. Энэхүү тавцанг ихэвчлэн геймерүүд ашигладаг хэдий ч Burberry-гийн шоуг 40 мянган хүн үзсэн нь загварын шоуны дамжуулалтаар хамгийн ихдээ 7 мянган үзэгч цуглуулдаг Instagram тавцантай харьцуулбал маш амжилттай үзүүлэлт юм.

Энэхүү фэшн-стримийн хөтлөгчийн үүргийг уран бүтээлч Rosalia, Steve Lacy болон Rykah Badu, мөн загвар өмсөгч Белла Хадид нар гүйцэтгэсэн байна.

"Бид бүгд эргэн нэгдэхийг хүсэж байгаа. Харин Их Британийн байгалийн үзэсгэлэнд хийсэн энэ шоугаар дамжуулан би бид бүгдийн тэрхүү хүслийг илэрхийлэхийг зорьж, урлагаар холбогдохыг оролдлоо" хэмээн брэндийн бүтээлч захирал WWD сэтгүүлд хэлжээ.

 

Байгалийн сэдэв сонгосон нь санамсаргүй тохиолдол биш харин цуглуулгын агуулга санаатай шууд холбоотой юм. Тодруулбал Burberry ордон ирээдүйд тогтвортой хөгжил дээр анхааран ажиллахыг зорьж, сүүлийн улирлуудад байгальд ээлтэй цуглуулгууд гаргаад байгаа билээ. Ингэхдээ тэд загвар бүр дээрээ ямар материал, нөөц ашигласнаа дэлгэрэнгүй тоочсон шошго хавсаргаж эхлээд байгаа юм.

Цуглуулгын хувьд жийнсэн хослолууд, лакан арьсаар хийгдсэн тренч цувнууд, торон оруулгатай даашинзууд, өндөр өсгийтэй түрийтэй гуталнууд багтсан байна. Харин өнгөний палитр нь улбар шар, цагаан, beige, цайвар цэнхэр өнгөнүүдээс бүрджээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх