Хайх

Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа

Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа

Text: Б.Энххүслэн


Цаг хугацааны эрхэнд хуучрахгүй загвар бол NOÉMI брэндийн чиг баримжаа. Тэд үүнийгээ өөрсдийн жанжин шугамаа болгон гуйвж хэлбийхгүй байхыг урьтал болгодог. Өөрөөр хэлбэл NOÉMI урт эдэлгээтэй, өвлөгдөх үнэ цэнтэй хувцас бүтээхийг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хичээн ажиллаж байгаа юм. Тэгвэл тэд хавар-зун 2024 шинэ цуглуулгадаа ч мөн энэхүү утга санаагаа шингээжээ. Ингэхдээ NOÉMI шинэ загваруудаа “Ангид оршихуй” хэмээх медиа, саунд арт үзэсгэлэнгээр дамжуулан танилцуулсан байна.

Энэ бол NOÉMI-гийн контемпорари арттай холбогдож буй анхны тохиолдол биш юм. Тэд өөрсдийн дебют цуглуулгаа “Timeless” нэртэй үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэж байсан удаатай. Харин энэ удаагийн хувьд брэндийн зүгээс хавар-зун 2024 цуглуулгаа орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл болох медиа, саунд арттай уяж “цаг хугацаанаас ангид мөнх орших” гэх санааг илэрхийлэхийг зорьсон байна.


ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛААР


“Ангид оршихуй” медиа, саунд арт үзэсгэлэн нь авьяаслаг монгол уран бүтээлчдийн хамтралаас төржээ. Бүтээлч баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд NOÉMI-гийн үүсгэн байгуулагч Э.Номинчулуун санаачилж, куратор Ц.Солонго, медиа, саунд арт артист Г.Мөнхболор, график дизайнер Э.Билигт, моушн график артист Х.Одбилэг, саунд артист У.Золбоо гэх залуу уран бүтээлчид хөдөлмөрөө шингээн ажилласан байна.

Үзэсгэлэнгийн гол санаа нь NOÉMI-гийн суртал болгодог цаг хугацаанаас ангид мөнх орших гэсэн санаан дээр тулгуурлан бүтжээ. Санаагаа харин эгэл боловч энгүй тансаг монос модоор биежүүлэн илэрхийлж, үүний хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улиралд хувирах үзэмжийг нь дүрсэлжээ. Монос модны  улирал бүрд хувирах үзэсгэлэн төгөлдөр дүр төрх, тэсвэртэй бат бөх чанар, энгийн атлаа тансаг үзэмж, цэцэг, жимсээ хүртээдэг чанар нь NOÉMI-г төгс илэрхийлнэ гэж үзсэн байна. Үүнээс гадна үзэсгэлэнд өлгөгдсөн хулдаасан барууд нь аль ч талаасаа, ямар ч дарааллаар нийлүүлсэн хоорондоо уялдаатай эвлэх ба үүгээрээ “хязгааргүй цаг хугацаа, орон зай” гэсэн санааг илэрхийлж буйг уран бүтээлчдийн зүгээс онцолсон юм.

Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 1)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 2)

ШИНЭ ЦУГЛУУЛГЫН ОНЦЛОГ


Гоёмсог болон өдөр тутмын элемент давхар шингэсэн

Та “smart casual” гэх нэр томьёоны талаар мэдэх үү? Энэ бол албархуу оффис хэв маягтай харьцуулахад илүү чөлөөтэй, харин өдөр тутмын энгийн хувцастай харьцуулахад хээнцэр элемент шингэсэн алтан дундаж хувцаслалтыг хэлдэг. Өглөө эртлэн гараад ажил руугаа, ажлаасаа уулзалт руу, уулзалтаасаа найзуудынхаа цугларалт руу явах завгүй амьдралын хэв маягтай орчин цагийн залуус тус хэв маягийг түлхүү хэрэгжүүлэх болсон. Тэгвэл NOÉMI-гийн шинэ цуглуулгад гоёмсог детальтай хэр нь эгэл силуэттэй ажилдаа ч, өдөр тутамдаа ч өмсөж болохуйц загварууд дийлэнхдээ багтжээ.

Тэр дундаас 2010-аад онд ид эрчээ авч байгаад энэ жилийн хавар-зуны улиралд эргэн ирж буй пеплум загварын топ анхаарал татлаа. Бэлхүүс хэсгээрээ бариу, хормой нь доошоо дэрвэгэр энэ төрлийн загвараа NOÉMI сагсгар мини юбкатай хослуулж дэггүй өнгө аяс оруулжээ. Эсрэгээрээ тус загварыг сонгодог хар блейзертэй загварчлахад уур амьсгалыг илүү төлөвшсөн, сонгодог тал руу залж болдгийг зураг авалтаас харах боломжтой. Үүнээс гадна цуглуулгад smart casual төрхийг бүтээхэд туслах коктейль даашинз, шоорт, кардиган болон топууд багтсан байна.

Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 3)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 4)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 5)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 6)

Үдшийн хээнцэр хэв маяг зонхилсон

Хавар, зуны улиралд дулааны элч бүлээцүүлж, хүрээлэн буй орчин өнгө будгаар алгалж эхэлдэг болоод ч тэр үү сэтгэл санаа ч өөдрөг болдог. Энэ үеэр баяр наадам, үдэшлэгүүд ч давхцаад үдшийн хэв маягтай өнгөлөг хувцасны эрэлд гарах нь бий. Энэхүү нөхцөл байдлаас улбаалан NOÉMI торгон материал давамгайлсан үдшийн хэв маягтай загваруудаа гаргажээ. Ташуу энгэртэй сонгодог хар болон "барби ягаан" даашинз, нарийн утсан мөртэй топ болон шагай татсан макси юбканы хос гээд хээнцэр загварууд олон харагдана.

Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 7)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 8)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 9)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 10)

Урлагаас улбаалсан хээ угалз

NOÉMI өмнөх загваруудаа ихэвчлэн илүүц зүйлгүй, цулгуй урладаг байсан бол шинэ цуглуулгадаа тэд хээ угалз шингээснээрээ онцлог болжээ. Тэд загварууд дээрээ “Ангид оршихуй” үзэсгэлэнгийнхээ хүрээнд танилцуулсан монос буюу мойл жимсний модыг дүрслэн харуулсан байна. Тус модны дөрвөн улирал дамнах үзэсгэлэн төгөлдөр байдал, бат бөх чанар нь NOÉMI-гийн цаг хугацааны эрхэнд хуучирдаггүй, өвлөгдөх үнэ цэнтэй загвар урлах үзэл санаатай нь огтлолцжээ. Монос модны хээ нь юбканы хормойн дээр, кардиганы ханцуй хэсэгт, цамцны их бие дээр, шоортны бүсэлхий зэрэгт дүрслэлээ олсон байна.

Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 11)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 12)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 13)
Хувцас болон медиа арт: NOÉMI брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа (фото 14)

NOÉMI

Хаяг: Сэнтрал Тауэр, 1 давхар

Утас: 9010 1111

Facebook: NOÉMI

Instagram: @noemiofficial.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх