Хайх

Үзэсгэлэнт Дева Кассель, куратор Ким Кардашьян: Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгын эргэн тойронд

Үзэсгэлэнт Дева Кассель, куратор Ким Кардашьян: Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгын эргэн тойронд

Хавар-зун 2023

Text: Buro.Mongolia


Dolce & Gabbana загварын ордон шинэ улиралд зориулcан цуглуулгаа Ким Кардашьянтай хамтран бүтээлээ. Корсет, торон даашинз, биеийн галбир тодотгосон хослол зэрэг тачаангуй загваруудаас бүрдэх уг цуглуулгыг "Ciao, Kim” хэмээн нэрийджээ. Ким уг цуглуулгыг бүтээлцэхдээ кураторын үүргийг гүйцэтгэсэн бөгөөд дизайнерууд түүний шүүгээн дахь Dolce & Gabbana-ийн эртний загваруудаас бүтээлч санаа авсан байна.

1990-ээд оны сүүл 2000 оны эхээр гарч байсан тэдгээр хувцаснууд дизайнеруудын урын санд ч байдаггүй ховор загварууд ажээ. “Би өөрийн бий болгосон 'Футурист Барби' гэх стильдээ хайртай ч, сэтгэл дотроо Италийн мафийн эхнэр мэтээр өөрийгөө мэдэрдэг” хэмээн тэрээр Dolce & Gabbana брэндтэй хамтран ажиллах болсон шалтгаанаа тайлбарласан юм.

Үзэсгэлэнт Дева Кассель тайзыг эзэгнэлээ

Үзэсгэлэнт Дева Кассель, куратор Ким Кардашьян: Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгын эргэн тойронд (фото 1)

Жүжигчин Моника Беллуччи болон Венсан Кассель нарын охин Дева Кассель шинэ цуглуулгын шоунд алхаж, тайзыг эзэгнэлээ. Эргэн сануулахад, Дева Кассель 2020 онд 15 настайдаа Dolce & Gabbana брэндийн үнэртний сурталчилгаанд оролцож байсан билээ. Хавар-зун 2023 цуглуулгад зориулан урласан торон даашинз, урт шилэн оймс, бээлий зэргээс бүрдэх түүний төрх Моникагийн залуу насыг санагдуулж байлаа.

Урт контур

Үзэсгэлэнт Дева Кассель, куратор Ким Кардашьян: Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгын эргэн тойронд (фото 2)
Үзэсгэлэнт Дева Кассель, куратор Ким Кардашьян: Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгын эргэн тойронд (фото 3)

Шинэ цуглуулгад зориулан мейкап артистууд natural атлаа хүчирхэг харагдах төрхийг бүтээжээ. Ингэхдээ будаагүй мэт харагдах хөнгөхөн суурь тавьж, харин нүдийг илүү тод харагдуулах үүднээс муур хэлбэрийн урт контур зурсан байна. Дэндүү даруухан гэмээр энэ төрх нүсэр ээмэг, өргөн чокерын тусламжтайгаар илүү тансаг бөгөөд хүчирхэг харагдсан юм.

Буржгар хөвсгөр үс

Үзэсгэлэнт Дева Кассель, куратор Ким Кардашьян: Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгын эргэн тойронд (фото 4)
Үзэсгэлэнт Дева Кассель, куратор Ким Кардашьян: Dolce & Gabbana брэндийн шинэ цуглуулгын эргэн тойронд (фото 5)

Загвар өмсөгчдийн үс засалтыг тийм ч ихээр өөрчлөөгүй ч зарим моделийн үсийг буржгар хөвсгөр болгож зассан нь алдарт “Malèna” киног санагдуулж, цуглуулгын өнгө аястай ихэд тохирч байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх