Хайх

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ?

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ?

Шинэ загварууд ирлээ

Text: Б.Энххүслэн


Энгийн зүйл ихийг илэрхийлдгийн тод жишээ болох Geox нь нүд гялбам чамин загвараас илүү Итали мөн чанар, контемпорари дизайн, технологийн дэвшлүүдэд анхаардаг, гутлын үйлдвэрлэлээр дагнасан брэнд юм. Тэд хөлд эвтэйхэн загварууд урладаг дэлхийн томоохон брэндүүдийн нэг бөгөөд одоогийн эзэмшдэг 61 гаруй патентаараа энэхүү амжилтад хүрчээ. Агаарын урсгал чөлөөтэй нэвтрүүлдэг, өдөн дэр мэт зөөлөн ул, аадар бороонд ч хөлийг тань норгохгүй усны хамгаалалт зэргийг өөртөө нэгтгэдэг Geox-ын гутлыг өмсөж үзэх эхний хормоос тав тух мэдрэх ба олон жилийн эдэлгээний явцад өндөр чанар, брэндийн бахархал болсон технологийн дэвшлүүдийг нь олж анзаарах болно.

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 1)

ЯАГААД GEOX-ЫН ГУТАЛ ГЭЖ?


Бид сайн гутал сайхан газар хүргэдэг гэх хэлц хэр үнэний ортойг хэлж чадахгүй ч шинжлэх ухаанд суурилан бүтээгдсэн Geox-ын гутал хүний эрүүл мэндэд ээлтэй байдгийг бардам хэлнэ. Тэдний загварууд хөлийн хэлбэрт таарсан дизайн, хөвсгөр зөөлөн улавч, ультра хөнгөн бүтэцтэй билээ. 

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 2)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 3)

Geox брэнд нь 1995 оноос хойш “амьсгалдаг гутал” технологийн патент эзэмшиж байна. Гутал өмсөх үед тухайн хүн хөдөлгөөн хийсэн үгүйгээс үл хамаарч биеэс дулаан ялгардаг ба хугацаа өнгөрөх тусам дулааны хуримтлал нэмэгдэж хөлс болон хувирдаг. Тэгвэл Geox-ын эрдэмтэд гутлын уланд усны молекулаас ч жижиг хэмжээтэй нүхнүүд гаргаснаар энэхүү асуудлыг шийдэж чадсан юм. Ингэснээр хүний хөл хөлрөхгүй, мөн гутлын мембран давхарга гаднаас ус, чийг нэвтрүүлэхгүй давуу талтай.

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 4)

Geox нь Герман улсын чанарын шаардлагын TUV SUD тэмдгээр баталгаажсан анхны брэнд болж чадсан. Энэхүү тэмдгийг авахын тулд хатуу чанд шаардлагын дагуу явагддаг үйлдвэрлэлийн болон эцсийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах олон туршилт давах хэрэгтэй болдог. 

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 5)


GEOX-ЫН НАМАР-ӨВЛИЙН ШИНЭ ЦУГЛУУЛГАД ЯМАР ЗАГВАРУУД БАГТСАН БЭ?


Олон цагийн турш өмсөхөд ч тав тух алдагдуулахгүй өдөр тутмын

Байкер стилийн шагай татсан арьсан гутал, бүх төрлийн төрхтэй зохицдог сүүн цагаан өнгийн челси гэх мэт яг одоо чиг хандлага болж буй загвараас эхлэн цэмцгэр дизайнтай гутлууд шинэ цуглуулгад багтжээ. Эдгээр загварыг хялбар байдлаар хөлд углагдах сунадаг түрий, бүх л өдрийн турш алхсан ч хөл ядраахгүй хөнгөн бөгөөд зөөлөн ул зэргээр деталь нэг бүрчлэн тооцсоны үр дүнд үйлдвэрлэсэн билээ.

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 6)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 7)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 8)

Технологи болон загварлаг дизайн хосолсон ажил хэрэгч

Илүүц зүйлгүй их бие, үзүүр хэсгээрээ нарийссан эмэгтэйлэг хоншоор, уланд өвдөлт мэдрүүлэхгүй шоо хэлбэрийн өсгийг цогцлоосон эдгээр гутлууд нь оффисын дресс кодод маргаангүй нийцнэ.

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 9)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 10)

Эв хавгүй хувцаслалтаас ангид байлгах эрчүүдийн сонголт

Ёслолын арга хэмжээ, оффис дахь ажлын өдөр, албан ёсны уулзалт, чөлөөт цагаараа хийх зугаалга гэхчлэн ямар ч нөхцөлд үргэлж загварлаг харагдуулах дээд зэргийн чанартай гутал эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой. Geox брэндээс эрчүүд маань цэмцгэр хийцтэй бөгөөд толгойны өвчин болдог асуудлыг шийдсэн эдэлгээ сайтай гутал олох боломжтой.

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 11)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 12)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 13)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 14)

Хүүхдийнхээ эрүүл мэндийг даатгаж болох найдвартай загварууд

Хүүхдийн өсөлтийн үед өмсөх гутал маш чухал үүрэгтэй байдаг. Хөлийн хэлбэрт тохироогүй гутал нь дан ганц хүүхдийн хөлд төдийгүй ясны өв тэгш хөгжилд сөргөөр нөлөөлдөг билээ. Тэдний алхалт насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад тогтворгүйд тооцогддог тул бүдэрч унахаас сэргийлж гутал нь зөв нугаламтай байх чухал. Түүнчлэн хүүхдийн хөл хэмжээний хувьд насанд хүрсэн хүнийхээс жижиг ч ижил хэмжээгээр хөлөрдөг учраас чийг татдаггүй, агаар чөлөөтэй солилцдог гутал болон оймс өмсөх шаардлагатай. Мэдээж эдгээр шалгуурт нийцэх өвлийн гутал, хичээл сургуульд тохиромжтой сонгодог лофер, пүүзнүүд Geox-д бий.

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 15)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 16)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 17)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 18)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 19)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 20)

Geox-ын куртка

Энэхүү брэндийн бас нэгэн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд хөнгөн атлаа маш дулаан чанараараа танигдсан куртканууд ордог. Эдгээр загварууд нь салхины хамгаалалттай, ус нэвтэрдэггүй гадаргуутай, дахин боловсруулсан синтетик доторлогоотой, эрс тэс уур амьсгалд тав тух хангах хийцтэй, мөн дийлэнхдээ бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг силуэттэй байдаг. Тэд намрын сэрүү орсон үеэс эхлэн өвлөн хүйтэнд ч өмсөхөд тохиромжтой эрэгтэй, эмэгтэй хүрэм, анорак цув, тренч цув, бомбер, хантааз зэргийг санал болгодог.

Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 21)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 22)
Агаар солилцдог, хөлд эвтэйхэн, ус нэвтэрдэггүй гутал хаанаас авах вэ? (фото 23)

GEOX Mongolia

Салбар 1: Макс Молл, 2-р давхарт

Салбар 2: Шангри-Ла Молл, 2-р давхарт

Салбар 3: Улаанбаатар Их дэлгүүр, 5-р давхарт

Салбар 4: Хан-Уул дүүргийн EMART, 1-р давхарт

Утас: 77072929

Facebook: GEOX Mongolia

Instagram: @geox_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх