Хайх

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд

Амжилттай бизнесмен, аялагч, шинэ мянганыхан, улс төрийн зүтгэлтэн, хөгжим сонирхогч гээд хэн бүхний хүсэл сонирхолд нийцнэ

Text: Ц.Намуун


Зуны улирал зөвхөн амралт зугаалга бус өөрийгөө таньж мэдэн, шинэ хүсэл тэмүүлэлтэй болоход хамгийн тохиромжтой үе билээ. 100 гаруй жилийн түүхтэй Montblanc брэнд хөгжим сонирхогч, аялагч, шинэ мянганыхан, улс төрийн зүтгэлтэн гээд хэн бүхний хүсэл сонирхолд нийцсэн, зуны улирлыг бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлэхэд тус болох цуглуулгуудаа танилцууллаа.

Хөгжимд дурлагсдад "Great Characters: The Beatles" цуглуулга

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтлаг, ‘Рок хөгжмийн Моцартууд' гэгдэх домогт The Beatles хамтлагийн уран бүтээлүүд өнөө цагт ч бидний сонорыг мялааж, зүрх сэтгэлд хоногшжээ. Тэгвэл Montblanc брэнд урлаг соёлын аугаа суутнуудад зориулан жил бүр уламжлал болгон гаргадаг Great Character цуглуулгаа The Beatles хамтлагт зориулан бүтээлээ.

Үзгэн бал, үзэг, тэмдэглэлийн дэвтрээс бүрдэх уг цуглуулгыг The Beatles хамтлагийн 1967 онд гаргасан "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" цомгоос сэдэвлэсэн юм. Өнгөлөг байдал, энгийн атлаа тансаг хэв маягаараа хэний ч харааг булаах уг цуглуулга уран бүтээлч тэр дундаа хөгжмийн зохиолчдод шинэ бүтээл туурвих бүтээлч санааны эх болно гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна Montblanc брэндийн "Сафьяно" арьсаар урласан түлхүүрийн оосор болон хэт ягаан туяаны хамгаалалттай классик загвар бүхий нарны шилийг энэ зуны гоёлоороо сонгоорой.

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 1)

Хатагтай нарт "Muse: Marilyn Monroe" цуглуулга

Montblanc брэнд муза буюу урлаг, гоо сайхны охин тэнгэрүүдээс сэдэвлэн бүтээдэг Muse цуглуулгаа Холливүүдийн жүжигчин, тачаангуй байдлын бэлгэ тэмдэг Мэрилин Монрод зориулан бүтээлээ. Хүсэл тэмүүлэл, урам зоригийг илэрхийлсэн улаан өнгийн үзэг, үзгэн балыг бүтээхдээ Монрогийн өмсдөг байсан Ferragamo брэндийн алдарт туфлиэс санаа авсан бол тэмдэглэлийн дэвтрийн хавтсан дээрх уруулын будгийн хээ нь түүний домогт төрхийг санагдуулах ажээ. Бид уг багцад нэмэлтээр цэвэр арьсаар урласан цацган оруулгатай түлхүүрийн оосор болон жижиг гар цүнхийг санал болгож байна.

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 2)

Улс төрийн зүтгэлтнүүдэд "JFK" цуглуулга

Хүн төрөлхтний түүхэнд аугаа удирдагчдын нэг, АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди ерөнхийлөгчийн албанд ажилласан хугацаандаа сансар судлалыг дэмжих тушаал, цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээ зэрэг олон сая хүний амийг аварсан баримт бичигт гарын үсэг зурахдаа Montblanc брэндийн үзгийг л сонгож хэрэглэдэг байжээ. Энэ жил Жон Ф. Кеннедигийн 101 насны ой тохиож байгаа бөгөөд уг үйл явдалд зориулан Montblanc брэнд үзэг, бэх болон ханцуйн чагтан товч зэргээс бүрдсэн цуглуулгаа танилцууллаа.

Уг цуглуулгыг ерөнхийлөгчийн амьдрал, үйл хэргээс сэдэвлэн бүтээсэн юм. Тухайлбал Жон Ф. Кеннедигийн АНУ-ын Тэнгисийн усан цэргийн флотод алба хааж байх үеийг хөх өнгөөр илэрхийлсэн бол, үзэгний их бие хэсэгт байрлах гурван бөгжөөр түүний гэр бүлийг төлөөлүүлжээ. Эрх мэдэл, нэр хүндийн баталгаа болсон уг үзгийг Montblanc брэндийн цэвэр арьсан үзэгний сав, өнгө хослох ханцуйн чагтан товчны хамтаар сонгохыг зөвлөж байна.

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 3)

Аялалд дурлагсдад "1926 Montblanc Heritage" цуглуулга

Аялалд гарахаар жилийн энэ л хором мөчийг тэсэн ядан хүлээдэг адал явдалд дурлагч залуусын хамгийн сайн туслах нь магадгүй сайн чанарын арьсан үүргэвч байж болох юм. 1970-аад оны аялагчдын гол маршрут болж байсан Африкийн сафари дахь адал явдалд уриалан дуудах мэт загвартай арьсан үүргэвчийг брэнд 110 жилийн ойдоо зориулан гаргажээ. Дээд зэргийн арьсаар бүтээсэн уг үүргэвч цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдэж чанартай болдог тул аялагсдын насан туршийн өв болж чадах юм. Түүнчлэн 'Montblanc Heritage' цуглуулгад багтсан түлхүүрийн оосор, түрийвч мөн загварлаг нарны шил таны аялалд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 4)

Загварлаг эрчүүдэд "Meisterstück Soft Grain"

Эрчүүдэд зориулсан цөөн гоёлын нэг болох XVII зууны үеэс гаралтай чагтан товч анх ханцуйг дэрвийлгэхгүй байхад ашигладаг байсан бол орчин үед залуусын хүчирхэг, загварлаг байдлыг илэрхийлэх болжээ. Суут зохиолч Уильям Шекспирийн уран бүтээлээс сэдэвлэсэн Montblanc брэндийн хар сарнайн хээтэй, ган чагтан товч нь өдөр тутамд, хүлээн авалтанд гээд ямар ч үед зүүхэд тохиромжтой. Мөн загварын өндөр мэдрэмжтэй эрчүүдэд модерн, минимал хийц бүхий арьсан эдлэлийн 'Meisterstück Soft Grain' цуглуулгыг санал болгож байна.

 

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 5)

Орчин цагийн жентльмен эрчүүдэд "Meisterstück Sfumato" цуглуулга

Тансаг байдлыг эрхэмлэдэг ажил хэрэгч, завгүй эрчүүдэд Meisterstück Sfumato цуглуулгыг санал болгож байна. Зөөлөн савхин эдлэлээс бүрддэг Meisterstück Sfumato цуглуулга контемпорари хэв маяг, ухаалаг дизайны шийдлээрээ ялгардаг билээ. Уг цуглуулгад багтсан cонгодог загварын гар цүнх, түрийвч, тэлээ нь загварын мэдрэмжийг илэрхийлж, буурь суурьтай байдлыг тань тодотгоно. Түүнчлэн Montblanc брэндийн эрчүүдийн сэтгэл татам байдлыг магтан дуулсан The Legend үнэртний гурав дах цуврал болох Night сүрчиг нь Meisterstück Sfumato цуглуулгатай төгс зохицох болно.

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 6)

Амжилттай яваа шинэ мянганыханд "Urban Spirit" цуглуулга

Шинэ мянганыхны эрин үе ирж, тэд бизнес, технологи, хөгжлийн салбарт хувь нэмрээ оруулсаар байна. Хээнцэр, тансаг байдлаас илүү даруу төлөв байдлыг эрхэмлэдэг шинэ мянганыханд хамгийн тохиромжтой аксесуар бол Montblanc брэндийн залууст зориулан гаргасан 'Urban Spirit' цуглуулга юм. Минимал хийцийн уг цуглуулгад залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн цэвэр арьсан түрийвч, бүс, гар цүнх зэрэг багтсан бөгөөд нэмэлтээр чанар болон загвараараа ялгарах титан материалаар хийгдсэн нарны шилийг сонгоорой.

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 7)

Дашрамд дуулгахад Montblanc брэнд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ болж буйтай холбогдуулан ердөө VI/14 - VI/30 хооронд хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийсэн эхний 2 үйлчлүүлэгчид супер бэлэгтэй худалдааг явуулж байна.

Салбар бүрийн эрхмүүдийн ертөнцийг илэрхийлэх Montblanc брэндийн шинэ цуглуулгууд (фото 8)

Montblanc брэндийн Moнгол дахь албан ёсны Boutique дэлгүүр

Утас: 11-320062, Хаяг: Сэнтрал тауэр 2-р давхар, 210 тоот
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх