MPDU Fashion Week: Монгол дизайнеруудын загварын долоо хоног болох гэж байна
Хавар-зун 2021
Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос санаачилсан "MPDU Fashion Week" буюу Монгол дизайнеруудын дуу хоолойг илүү өргөн хүрээнд, нэгдсэн байдлаар хүргэх зорилготой албан ёсны загварын долоо хоног Covid-19 цар тахлын улмаас хоёр дах жилдээ дижитал хэлбэрээр, нийт гурав дах удаагаа зохион байгуулагдах гэж байна. Мэргэжлийн дизайнерууд өнгөрсөн оны адилаар нөхцөл байдалд тааруулан бүтээлүүдээ видео болон зураг авалтаар дамжуулан танилцуулахаар болжээ.
2021 оны хавар-зун улиралд зориулагдсан "MPDU Digital Fashion Week" тавдугаар сарын 26-30 хооронд зохион байгуулагдах ба арга хэмжээний хүрээнд Michel & Amazonka, Muse Art House, АТОЗ, Amulet, Futuristic Type, Soyo, Zoson брэндүүд шинэ цуглуулгуудаа танилцуулах болно. Эдгээрээс Muse Art House, АТОЗ болон Amulet нар EDEN брэндтэй хамтран ажиллахаар болсон байна. Үүний сацуу загварын долоо хоногийн хүрээнд холбооны бусад гишүүд болох Anara's Makeup, Scuti Makeup, Gold Hair Salon болон March Nine Media студийн үүсгэн байгуулагчид нарыг оролцуулсан сонирхолтой яриа Clubhouse аппликейшн дээр өрнөх бөгөөд тайзны ард хийгддэг нүүр будалт, үс засалт, зураг авалтын талаар хуваалцахаас гадна мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэх билээ.
Ингээд та бүгд гэрээс гаралгүй гар утас, компьютер, таблетаараа дамжуулан загварын долоо хоногоо BURO. дижитал сэтгүүл болон брэнд тус бүрийн сошиал хаягуудаас хүлээн авч үзээрэй.
MPDU-тэй холбоо барих e-mail: contactmpdu@gmail.com