Австралийн супер од: Марго Роббигийн шилдэг төрхүүд
Улаан хивсэн дээрх үзэсгэлэнт Марго
Долоодугаар сарын 2-нд жүжигчин Марго Робби 29 нас хүрлээ. Анх "Pan Am" цувралаар продюсеруудын анхаарлыг татан удалгүй Мартин Скорсезегийн "The Wolf of Wall Street" кинонд тоглох санал хүлээн авч амжилтынхаа гарааг эхлүүлж байсан Марго өнөөдөр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй шаргал бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Марго бүхий л чухал арга хэмжээнүүдэд уригддаг төдийгүй улаан хивсэн дээр гарах бүрдээ өмссөн зүйлээсээ үл хамааран үргэлж сайхан харагддаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Түүнд даруухан хийцтэй хослол эсвэл уулга алдам үдшийн гоёмсог даашинз гээд ямар ч хувцас сайхан зохидог билээ.
Түүний карьерын оргил мөчүүдээс дурдахад 2017 онд Марго дуулиант уран гулгаач Тоня Хардингын тухай өгүүлэх "I, Tonya" бүтээлээрээ "Оскар", BAFTA ба "Алтан Бөмбөрцөг" наадмуудад нэр дэвшиж байсан түүхтэй. Мөн энэ жил Маргогийн тоглосон нэгэн томоохон бүтээл нээлтээ хийхээр хүлээгдэж байна. Тодруулбал Квентин Тарантиногийн "Once Upon a Time In Hollywood" кино долоодугаар сарын 27-нд үзэгчдийн хүртээл болох бөгөөд энэхүү кинонд Марго Шарон Тейт гэх жүжигчин бүсгүйн дүрийг гаргасан билээ. Харин үүний дараа 2020 онд Маргогийн дэлгэцнээ амилуулдаг Харли Куинны тухай өгүүлэх "Birds of Prey" блокбастер нээлтээ хийх болно.
Ингээд бид Маргогийн төрсөн өдрийг тохиолдуулан түүний улаан хивсэн дээрх бүх цаг үеийн шилдэг төрхүүдийг нэгтгэлээ.
2011