Бикини өмссөн Жижи Хадид ба дотуур хувцастай Алессандро Амбросио нар Love сэтгүүлийн халуухан бичлэгт
Шинэ жилийн цаглабар үргэлжилсээр
Одоогийн байдлаар энэ жилийн Love сэтгүүлийн цаглабарт 1980-аад оны аэробикийн багш Белла Хадид, торгон бомбер ба үдээстэй гутлаар гоёсон хагас нүцгэн Кендалл Женнер, камертай сээтэгнэх Эмили Ратаковски, зүүдний дагина Ким Кардашьян болон бусад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, тачаангуй бүсгүйчүүд оролцсон байгаа. Бид та бүхэнд хамгийн сүүлд цаглабарын 12 өдрийн бичлэгийг танилцуулсан бол одоо 12-24 дэх өдрийн видеонуудыг бэлдлээ. Энэ өдрүүдэд оролцсон гол бүсгүйчүүд гэвэл хөгжилтэй бүжиг хийх Алекса Чанг, хөрш байшингийн залууд зориулан тагтан дээр тайчих Алессандра Амбросио ба жүжиглэх чадвараа харуулсан Карли Клосс нар байлаа.
Харин 24 дэх өдрийн бичлэгт хүн бүрийн хайрт загвар өмсөгч Жижи Хадид гол дүр гүйцэтгэжээ. Agent Provocateur брэндийн ягаан өнгийн торон бикини өмссөн тэрбээр буудлын өрөөнд сахилгагүйтэж, өөрийн төгс урт хөл ба хэвлийн булчингаа гайхуулах болно.
Дараа дараагийн бичлэгт ямар бүсгүйчүүд, ямар дүрд хувирахыг бид тухайн үед нь тоймлон хүргэх болно.