Хайх

Дизайнер Симон Порт Жакмю Парис хотноо поп-ап цэцгийн дэлгүүр нээнэ

Дизайнер Симон Порт Жакмю Парис хотноо поп-ап цэцгийн дэлгүүр нээнэ

"Цэцэгс үргэлж миний бүтээлч санааны эх үүсвэр байсаар ирсэн"

Text: Buro.Mongolia


Jacquemus брэндийн үүсгэн байгуулагч, залуу дизайнер Симон Порт Жакмю хаврын улирлыг угтан авч, Парис хотноо поп-ап цэцгийн дэлгүүр нээхээр боллоо.

"Les Fleurs" нэртэй поп-ап цэцгийн дэлгүүр гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3-ны хооронд нээлттэй байхаас гадна мөн Jacquemus брэндийн вебсайт дээрээс цэцгийн баглаа захиалах боломжтой байна. "Цэцэгс үргэлж миний бүтээлч санааны эх үүсвэр байж, урам зориг өгсөөр ирсэн. Энэ цаг үед хувцас загвараас өөр зүйлсийг бусадтай хуваалцахыг хүслээ" хэмээн дизайнер ярьжээ. Түүнчлэн цэцгийн баглаагаа хуучин цуглуулгуудад ашиглагдсан үлдэгдэл материалаар боох ба үүгээрээ дамжуулан ухамсартай хэрэглээ болон байгаль орчноо хамгаалах тухай сэдвийг хөндөхийг зорьсон байна. Харин цэцгүүдийг Францын өмнөд хэсэгт орших Les Fleurs de Paul цэцгийн хүлэмжээс авахаар болжээ.

Эргэн сануулахад үргэлж бидний сэтгэлийг догдлуулж чаддаг дизайнер Симон Порт Жакмю өнгөрсөн хугацаанд Citron болон Oursin хэмээх маш өвөрмөц уур амьсгалтай ресторануудыг нээж хоолны салбарт багагүй амжилт үзүүлээд байгаа билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх