Флоренс Уэлч Gucci-гийн шинэ нүүр царайгаар тодорлоо
Бугуйн цаг ба чимэглэл
Дуучин бүсгүй, Gucci брэнд хоёр аль эртний, тодруулбал бүр Фрида Жаннинигийн удирдлагын үеийн танилууд билээ. Тэр үед загварын ордон Florence + the Machine хамтлагийн аялан тоглолтынх нь тайзны хувцсыг урлаж байсан юм. Шинэ бүтээлч захирал Алессандро Микеле ч бас дуучны уран бүтээлийг шүтэн биширдэг нэгэн бололтой. Юуны түрүүнд Флоренс Уэлч дизайнерын хувьд урлагийн тэнгэр нь болсон бүсгүй гэнэ. Мөн Микеле анхны ready-to-wear цуглуулгаа бүтээж байхдаа түүний цомгийг сонсож байжээ. Тиймээс брэндийн бугуйн цаг ба гоёл чимэглэлийн шинэ нүүр царайгаар Флоренс тодорсонд гайхах зүйл үгүй биз ээ. Харин дуучин өөрийнхөө зүгээс Gucci брэндийг мөн адил шүтдэг гэдгээ саяхан мэдэгдсэн юм. Үүнээс харахад энэхүү шинэ хамтын ажиллагаа амжилттай болох төлөвтэй байна.