Хайх

Ким Кардашьян галбиржуулах дотуур хувцасны брэнд үүсгэн байгууллаа

Ким Кардашьян галбиржуулах дотуур хувцасны брэнд үүсгэн байгууллаа

XXS-ээс эхлээд 4XL хүртэлх размерын сонголттой

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян өөрийн Instagram хуудсаараа дамжуулан Kimono нэртэй дотуур хувцасны брэнд үүсгэн байгуулснаа зарлалаа. Энэхүү брэнд нь дэлхийн эмэгтэй бүрийн арьсны өнгөд нийцэхүйц нийт 9 төрлийн өнгөний сонголттой, XXS-ээс 4XL хүртэлх размертай, галбиржуулагч дотуур хувцас гаргах юм. Брэндийн цуглуулгад энгийн хослолуудаас гадна даашинз болон юбка дотуур өмсөх зориулалттай тусгай оёдол бүхий, тэгш бус хэмтэй загварууд багтах болно.

Ким анх өөрт тохирсон, сэтгэлд нийцсэн дотуур хувцас олж чадахгүй байсны улмаас ийнхүү өөрийн гэсэн дотуур хувцасны брэнд үүсгэн байгуулахаар шийджээ.

 

"Би энэ мөчийг 15 жил хүлээсэн" хэмээн Ким шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж сүүлийн нэг жилийн турш Kimono брэндийн анхны цуглуулга дээр ажилласнаа онцолсон байна.

Kimono брэнд нь одоогоор албан ёсны вебсайт болон Instagram хуудастай болсон ба анхны цуглуулгын худалдаанд гарах хугацааг хараахан зарлаагүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх