Loewe брэнд “Spirited Away” анимейшний сэдэвтэй цуглуулга гаргана
Loewe x Spirited Away
Испанийн Loewe загварын ордон Ghibli студитэй хамтран хувцас болон аксесуарын цуглуулга гаргахаар болжээ. Тус цуглуулгыг олны сэтгэлд хоногшсон “Spirited Away” анимейшний сэдэвтэйгээр бүтээсэн байна. Шинэ цуглуулгад багтсан зарим эдлэлүүдийн зургийг ордны бүтээлч захирал Жонатан Андерсон өөрийн Instagram хуудаснаа нийтэлжээ.
Цуглуулгад тус анимейшний гол дүрийн баатруудын дүрстэй цамц, кардиган, гадуурх хувцас, цүнх болон гоёл чимэглэл багтах гэнэ. Энэхүү капсул цуглуулга нь нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн цөөн тоогоор худалдаалагдаж эхлэх юм. Харин одоогоор брэндийн албан ёсны вебсайтаас нь урьдчилан захиалгаа өгөх боломжтой байгаа билээ.