Хайх

Парис хот байгальд ээлтэй хувцас загварын хот болохоор төлөвлөж байна

Парис хот байгальд ээлтэй хувцас загварын хот болохоор төлөвлөж байна

2024 онд ухамсартай, байгальд ээлтэй хувцас загварын нийслэл хот болно

Text: Buro.Mongolia


Орчны бохирдол, хог хаягдал минут тутам нэмэгдэж буй энэ үед салбар бүр ухамсартай, байгальд ээлтэй байдлыг эрхэмлэж эхэллээ. Хувцас загварын салбар ч бас орчны бохирдолд багагүй хэмжээгээр нөлөөлдөг болох нь тогтоогдоод байгаа. Тэгвэл Парис хот 2024 онд ухамсартай, байгальд ээлтэй хувцас загварын нийслэл хот болно гэдгээ зарлалаа.

Тодруулбал Парис хотод үйл ажиллагаагаа явуулдаг хувцас загварын компаниуд "Paris Good Fashion" стратегийг ирэх таван жилийн турш хэрэгжүүлэх ба энэхүү стратегийн гол зорилго нь Парис хот болоод Парисын загварын долоо хоногийг байгальд ээлтэй хувцас загварын гол цөм болгоход орших ажээ.

Парис хотын даргын төлөөлөгч Антуанетта Гул "Бидний гол зорилго бол байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ уран бүтээлчдийг дэмжих явдал юм. Өөрөөр хэлбэл хувцас загварын салбарын шинэ ирээдүйг тодорхойлох болно" хэмээн ярилаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх