Шангри-Ла Молл загварын шоунд оролцох шинэ модель хайж байна
Шинэ дүр төрх
Shangri-La Mall есдүгээр сарын 27-нд зохион байгуулагдах "Shangri-La Fashion Show 2019" загварын шоундаа зориулан шинэ модель хайж байна. Хэрэв та загварын тайзнаа алхах хүсэлтэй, 175 см-ээс дээш өндөртэй эмэгтэй, 178 см-ээс дээш өндөртэй эрэгтэй, 25 хүртэлх насны, зөв төрхтэй, тайзны алхаа сайтай, хөдөлмөрч, тууштай бол өөрийгөө сориод үзээрэй.
Shangri-La Mall дээрх шаардлагуудыг бүрэн хангасан залуусаас загварын шоунд оролцон тайзнаа алхах моделийг сонгон шалгаруулж авах юм. Та тавигдсан шаардлагуудыг хангасан л бол заавал туршлагатай мэргэжлийн загвар өмсөгч байх албагүй юм. Харин анкет бөглөхдөө нүүрээ будалгүй, байгалийн төрхөө харуулсан зургаа илгээгээрэй.
Сонгон шалгаруулалт 2019 оны есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. Танд амжилт хүсье!