Өвлийн бэлтгэлээ хангасан уу?: ГОВЬ-ийн өвлийн ноолууран гутлыг танилцуулж байна
Өнгөрөгч наймдугаар сард ГОВЬ анхны ноолууран гутлаа танилцуулж байсныг санаж байна уу? Кетны загвараар гарч байсан тус гутлын араас тэгвэл ГОВЬ цоо шинэ өвлийн хувилбараа толилуулаад байна. Энэхүү гутал нь урьдын адил “Better for Feet, Better for Nature” уриандаа нийцсэн хөлд дээд зэргийн эвтэйхэн байхын зэрэгцээ байгальд ээлтэй материалаар бүтээгджээ.
Хэрэв та өвлийн хувцасны шүүгээгээ бүрдүүлэхээр гутлаа сонгож амжаагүй байгаа бол хамгийн сонгодогт тооцогддог комбат хэлбэртэй ГОВЬ-ийн тус загварыг шоппинг жагсаалтдаа багтаагаарай.
ГОВЬ-ийн ноолууран гутлын онцлог
ГОВЬ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга барилыг тогтмол нэвтрүүлэн ажилладаг бөгөөд хуучин технологио эрчим хүч, зардал бага зарцуулдаг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийдэг билээ. Тэд шинэ загварын өвлийн гутлаа ч мөн дахин боловсруулсан нуурын замгаар хийсэн байгальд ээлтэй эко улавчтай, мөн дахин боловсруулсан полиэстер үдээстэй байхаар урлажээ.
Бид алхах, гүйх, үсрэх үедээ хэчнээн зөөлөн гишгэсэн ч үе мөч болон булчингуудад ачаалал очиж байдаг. Тэгвэл ГОВЬ-ийн гутлын ул shock-absorbing буюу хөлийг доргилтоос хамгаалсан технологиор хийгдсэнээрээ давуу талтай юм. Үүнээс гадна зөөлөн арьсан болоод ноосон доторлогоотой байна.
Гутлын бүх бүрдэл хэсэг дээр физик, хими, механикийн туршилтууд явуулж аюулгүй байдал, чанар, эдэлгээг Intertek олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан болохыг ГОВЬ онцолж байна. Мөн та эдэлгээг улам урт байлгах үүднээс ус, салхи, бохирдлоос хамгаалах цацлага хэрэглэх боломжтой.
Яагаад Говь-ийн гутал өдөр тутамд өмсөхөд тохиромжтой вэ?
Хавтгай ултай, үдээстэй, шагайнаас дээгүүр түрийтэй гутлыг комбат төрөлд хамааруулдаг. Комбат загвар хувьсах чадвараараа загварын салбарт аль хэдийнээ танигдсан бөгөөд хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой гутлын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Хувцсаар бол энэ нь жижиг хар даашинз л гэсэн үг.
Тиймээс ГОВЬ-ийн комбат загвар таны хамгийн романтик төрхийг хурцалж, өдөр тутмын хувцаслалттай уусаж, ажил хэрэгч хэв маягийг чөлөөлж, спортлог стилийн тань streetwear деталь болж чадна. Мөн энэ нь гранж, хиппи, готик, минимал, глэм гээд ямар ч урсгал, хэв загвартай харшилдаггүй, харин ч хоршиж чаддаг увдистай юм.
ГОВЬ бор, хар, саарал гэх гурван төрлийн өнгө санал болгож байгаа ба та өөрийн сонирхолдоо тулгуурлан сонголтоо хийгээрэй.
Сүүлийн улирлуудад эгэл бөгөөд тансаг хэв маяг урьд өмнө байгаагүйгээрээ эрчтэй дэлгэрч буй. Хувцасны эсгүүр, хийц, оёдол гээд деталь бүрийг нүдээрээ сканнердахад няхуур загварын хорхойтнууд анхаардаг байсан бол одоо энэ нь mainstream буюу олонхын түвшинд яригдах болжээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн дийлэнх нь хэт их хичээгээгүй, цаанаа л нэг тансаг бөгөөд цэмцгэр хувцасны эрэлд гараад байгаа юм.
Тэгвэл ГОВЬ-ийн шинэ загварын өвлийн гутлын гадаргуу дээр бүрсийлт үүсгэхгүйн тулд хяргалт хийгддэг болохыг онцолъё. Тиймдээ ч тус загвар нь өө сэвгүй цэмцгэр харагдаж байна.
Мөн эгэл атлаа тансаг хэв маяг бүрдүүлэхэд гутлын хэлбэр чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал, ГОВЬ-ийн гутал шагайнаас дээш нарийссан түрийтэй байгаа нь бүх төрлийн шуумагтай өмдтэй зохицох давуу тал юм. Түүнчлэн энэхүү загвар нь хэт өргөн, эсвэл тав тух алдагдуулсан бариу хоншооргүй байгааг анзаарах боломжтой.
GOBI Cashmere
Холбогдох утас: 7004 8888
Facebook: GOBI Cashmere
Instagram: @gobicashmere_mn