Хайх

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн \"Vanilla\" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд

Text: Б.Энххүслэн


Та улирал солигдохтой зэрэгцэн хувцасны шүүгээгээ цэгцлэхээр зэхэж байна уу? Зузаан хувцсаа ил гаргаж, хэрэгцээтэй худалдан авалт хийх гэж байгаа хүн бүрд чанартай, олон жилийн эдэлгээ даахуйц, загварын хувьд хуучрахгүй сонголт хийхийг сануулъя. Дурын хувцастай зохицдог, толинд харах бүрд өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлдэг, зөв арчлах юм бол “винтэж” тодотгол хүртэн олон жилийн нүүр үзэх чадамжтай тийм нэгэн хувцас шүүгээнд тань тоосонд дарагдаж хэвтэхгүй, байгаль дэлхийд хог болж хөглөрөхгүй. Тиймээс худалдан авалт бүрээ ухамсартайгаар хийж өөрт болон хүрээлэн буй орчинд ээлтэй загварыг олж сурцгаая.

Эдгээр шаардлагад тэгвэл ГОВЬ-ийн намар-өвөл 23/24 улирлын "Vanilla" цуглуулга бүрэн нийцжээ. Үүнд ажил хэрэгч, өдөр тутмын, албан уулзалтын гэхчлэн төрөл бүрийн хэв маягийг бүтээх боломжтой сонгодог загварууд багтсан ба аль ч хувцсыг нь хүссэн үедээ ямар ч эргэлзээгүйгээр шүүрч аван өмсөх боломжтой юм.


ТААЛАМЖТАЙ ЭСГҮҮР

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 1)

Юун түрүүнд биеийн галбирт тааламжтай суух эсгүүр бол шинэ худалдан авалт хийхдээ баримтлах ёстой эхний бөгөөд хамгийн чухал шалгуур билээ. Тухайлбал, ноолууран цамц сонгохдоо дээгүүр нь хантааз, эсвэл пальто давхарлахад хуниралдаж тав тух алдагдуулахгүй суганы ухлаадас, дотуур нь сорочкан цамц, футболка өмсөх хэмжээний сул зай, биеийн галбирын онцлогт тохирох захны хэлбэр зэргийг бодолцож үзэх хэрэгтэй. Та "Vanilla" цуглуулгаас хэт бариу, эсвэл хэт нэлмэгэр биш төрөл бүрийн нэхээстэй сонгодог загваруудыг олох боломжтой.

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 2)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 3)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 4)

БҮХ ТӨРЛИЙН ХУВЦАСТАЙ ЗОХИЦОХ ӨНГӨ

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 5)

Байгалийн өнгөтэй ноолуур нь дийлэнх өнгөтэй харшилдаггүй, аливаа төрхийн суурь болж чаддаг. Тухайлбал, саарал өнгийн ноолууран цамцыг оливийн ногооноос эхлэн улбар шар, нил ягаан хүртэлх юбка, эсвэл өмдтэй хослуулах боломжтой. “Vanilla” цуглуулгад бор, шаргал, сүүн цагаан зэрэг ноолуурын байгалийн өнгөнүүд давамгайлсан ба эдгээр нь шарлаж гандсан навчсаар бүрхэгддэг намрын улиралтай төгс зохицдог билээ.

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 6)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 7)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 8)

ХУВИРАХ ЧАДВАР

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 9)

Аливаа хувцас энгийн силуэттэй, эгэл даруу нэхээстэй, цулгуй өнгө төрхтэй байх тусмаа хувирах чадвар сайтай байдаг. Яг л цагаан цаас дурын өнгөнд хувирч болдгийн адилаар. Тэгвэл ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад ямар ч хэв маягт хувирч чадах сонгодог загварууд багтжээ.

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 10)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 11)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 12)

ТӨРХӨД ТАНЬ АМТ НЭМЭХ СТАЙЛИНГИЙН АРГУУД


Мөрөн дээрээ тохох

Цамцан дээр цамц тохох аргачлал сонгодгуудын нэгт багтдаг. Хоёр ханцуйг нь хооронд нь уяж зангилаа үүсгэснээр төрх хэт цулгуй болохоос сэргийлж характер нэмдэг давуу талтай.

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 13)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 14)

Монохром төрх бүрдүүлэх

Нэг өнгөөр дагнан хувцаслах аргачлал сүүлийн улирлуудад өндөр эрэлттэй байгаа билээ. Тэр дундаа ижил өнгөтэй боловч өөр төрлийн сүлжээстэй ноолууран хувцсыг хооронд нь загварчилснаар сонирхолтой давхаргууд үүсэж төрх илүү баялаг харагддаг.

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 15)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 16)

Цамц + Харандаа хэлбэрийн юбка

Энгийн цамцаар ажил хэрэгч хэв маягийг бүтээхийн тулд харандаа хэлбэрийн юбкатай хамтад нь загварчлахад л хангалттай. Үүн дээр нэмэн кардиган, урт түрийтэй гутал, бээлий, сувдан зүүлт зэрэг хүссэн аксесуараа сонгон зүүгээрэй.

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 17)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 18)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 19)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 20)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 21)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 22)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 23)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 24)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 25)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 26)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 27)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 28)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 29)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 30)
Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 31)

Ноолууран цамцны улирал ирлээ: ГОВЬ-ийн "Vanilla" цуглуулгад багтсан хуучиршгүй загварууд (фото 32)

GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх