Сөүлийн загварын долоо хоног эхэллээ: Шилдэг street style төрхүүд
Загварт дуртай хүн бүрийн хамгийн их хүлээдэг арга хэмжээнүүдийн нэг бол Сөүлийн загварын долоо хоног. Уламжлал ёсоор "Dongdaemun Design Plaza" барилгад хавар-зун 2024 улирлын, нийт 30 гаруй брэндийн загварууд есдүгээр сарын 5-наас 9-ний хооронд танилцуулагдах юм. Загварын долоо хоногийг ULKIN брэндийн “Cemetery Camping Club” нэртэй коллекци нээжээ. Уг загварын шоунд “NewJeans” хамтлаг уригдаж ирсэн бөгөөд тэд Y2K эрин үеийг санагдуулам хувцсаар гоёж, мөнгөлөг тоноглолтой, зузаан ултай гутлыг сонгон өмссөн байна.
ULKIN “CEMETERY CAMPING CLUB”
ШИЛДЭГ STREET STYLE ТӨРХҮҮД
Загварын долоо хоногийн хамгийн сэтгэл догдлуулам хэсэг бол хотын иргэдийн “street style” төрхүүд байдаг. Энэ жил тэд ихэвчлэн деним, өргөн силуэттэй карго өмд, мини болон макси юбкагаар төрхөө бүрдүүлжээ. Түүнчлэн газар шүргэх шахам урт цувнуудыг олон янзаар загварчлан өмссөн харагдлаа.