Хайх

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга

Энэ цаг үеийн уур амьсгалыг маш cool байдлаар харуулсан загварууд

Text: Buro.Mongolia


Дижитал загварын долоо хоногийн хаалтын өдөр бүхэлдээ Futuristic Type брэндэд зориулагдаж байна. Ирээдүйг зөгнөн дүрсэлсэн, футуристик загварууд урладгаараа алдартай брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер И.Мөнхтуяа энэ удаад “Code Predators” нэртэй шинэ цуглуулгаа танилцууллаа

Code Predators цуглуулга өнөөдөр дэлхий дахиныг хамраад буй COVID-19 цар тахлыг баримтжуулан үлдээсэн, ирээдүйд, жишээ нь 2050 онд гаргаж ирээд өмсөхөд, 2020 онд хүн төрөлхтнийг сандаргасан энэхүү аймшигт вирусыг сануулсан нэгэн төрлийн өнгөрснөөс ирсэн захидал юм.

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 1)

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 2)

"2020 онд хүн төрөлхтөн COVID-19 гэх цар тахалд нэрвэгдсэн. Дэлхий дахинаа хүмүүс гэртээ тусгаарлалтад орж, хүмүүсийн хоорондоо харилцах, ажиллах, байгаль орчиндоо хандах хандлагад өөрчлөлт орсон. Уг цар тахал нь хүмүүсийг хатуу дэглэмийн дор гэртээ байхад хүргэсэн тул байгаль дэлхийд амьсгаа авах боломж олдсон. Үр дүнд нь бид илүү эрүүл, цэвэр дэлхийг олж харсан. Энэ цар тахлыг давж гарснаар бид магадгүй амьдралыг өөрөөр хардаг болж, шинэ норм тогтооно" гэх шинэ цуглуулгын утга санаа сурталчилгааны зургууд дээр байршжээ.

И.Мөнхтуяа уг цуглуулгын бүтээлч санааг Хонк Конг руу хийсэн аяллаас, "Ghost in the Shell", "Akira" бүтээлүүдээс болон өөрийн дуртай видео тоглоомуудаас олсон гэнэ. Мөн тэрээр энэхүү карантинаас ч өмнө гэртээ байх дуртай байсан хүмүүст зориулан уг загваруудыг бүтээснээ онцолсон юм. Сайберпанк хэв маягийн деталиудтай юбка, хүрэм ба боди өмсгөлүүд, этгээд загварын амны хаалтууд нь яг одоо өмсөхөд зориулагдсан, энэ цаг үеийн уур амьсгалыг маш cool байдлаар харуулсан, өвөрмөц хийцтэй загварууд болжээ.

Онцлох загварууд: Overwatch тоглоомын D.Va гэх дүрийг санагдуулам бодинууд, сайберпанк детальтай хүрэм ба юбканууд

Үндсэн өнгүүд: Гааны ногоон, сансрын саарал, хар ба цагаан

Аксесуарууд: "Oculus Quest" удирдлага, AA батарей, мини тетрис, "Akira 750" амны хаалт

Зураг авалтын байршил: Зайсан Хилл

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 3)

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 4)

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 5)

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 6)

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 7)

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 8)

MPDU Digital Fashion Week: Futuristic Type брэндийн CODE PREDATORS цуглуулга (фото 9)

Credits

Photo by- The Multiverse / Amga.O/
Music - Inje , Daniel Adam / trans
Instagram filter by - Zoro
Code render - lbatsu , Amuni
Models - Miki, Anudol, Nami,Inje
Designer - Cyberdetox, Hatantuul, Chaminchimeg
Graphic - Solar moon
Location - Vr + zone
Shoes - Allstars Mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх