2019 оны чиг хандлага: Макраме аргаар сүлжсэн цүнх
Street style оддын хамгийн дуртай гоёл
Макраме хэмээх сүлжмэл аргаар урласан гар цүнх street style оддын хамгийн дуртай гоёлоор сонгогдох боллоо. Нарийн олсыг төрөл бүрээр зангидах макраме гар урлал нь 1300-аад оны үед гэр ахуйн чимэглэл хийх зорилгоор дэлгэрч байжээ. Тэгвэл дизайнерууд 2019 оны хавар-зуны улиралд зориулан макраме сүлжмэлийг орчин үеийн хэлбэрт оруулсан өвөрмөц хийцтэй гар цүнхийг санал болгож байна. Тухайлбал Staud брэнд макраме чимэглэлтэй арьсан гар цүнхийг танилцуулсан бол, Cult Gaia чулуун чимэглэлтэй хувилбарыг урлажээ. Макраме хийцийн гар цүнхийг чөлөөт үе, гоёл гээд ямар ч нөхцөлд барьж болохоос гадна таныг загварын мэдрэмжтэй нэгэн гэдгийг илтгэх болно.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт