Хайх

Анна Винтур хүртэл бэлтгэлийн өмд өмсөж байна! Шилдэг 20 загвар

Анна Винтур хүртэл бэлтгэлийн өмд өмсөж байна! Шилдэг 20 загвар

Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын зөвшөөрсөн загвар

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Vogue сэтгүүлийн Instagram хуудсанд бэлтгэлийн өмд өмссөн ерөнхий редактор Анна Винтурын зураг нийтлэгджээ. Гэсэн ч карантины энэ үед гэрээсээ ажиллаж буй Анна өөрийн стильдээ үнэнч байж гэр дотроо ч хар нарны шилээ зүүн, олон жилийн турш өөрийг нь тодорхойлж буй өөгүй төгс үсний тайралтаараа гайхуулжээ.

 

 

Ойролцоогоор жилийн өмнө, "Ask Anna" цувралын хүрээнд нэгэн үзэгч Аннагаас хэзээ нэгэн цагт бэлтгэлийн өмд өмсөх эсэхийг нь асуутал тэрээр шууд л "үгүй" гэж хариулсан байдаг. Магадгүй тэрээр тухайн үед "Бэлтгэлийн өмд өмсөнө гэдэг ялагдлаа хүлээн зөвшөөрч буй нь хэрэг" гэх Карл Лагерфельдийн алдарт үгсийг санасан байх. Гэхдээ энэ үед бэлтгэлийн өмд өмсөнө гэдэг эсрэгээрээ вирусийн эсрэг тэмцэж, халдвар тархахаас сэргийлэн гэртээ байгаагийн бэлгэ тэмдэг болоод байгаа билээ. Карантинд ороод сар гаруй болж буй Анна ч хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Ингээд бид шилдэг 20 бэлтгэлийн өмдийг хүргэж байна:

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх