Хайх

Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена

Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена

Text: Buro.Mongolia


Энэ бол цүнх биш, харин Birkin! Үнэхээр л Birkin бол зүгээр ч нэг цүнх, тансаг зэрэглэлийн аксесуар биш, харин өөрийн гэсэн халдашгүй статус бүхий загварын ертөнцийн бие даасан нэг хэсэг юм. Загварын талаар тэгж их сонирхдоггүй, Hermes ордны талаар сайн мэдэхгүй, Жейн Биркин гэж хэн болох талаар сонсоогүй ч Birkin цүнхийг хаанаас нь ч харсан таних хүмүүс бишгүй их. Энэ бол өндөр чанар, сонгодог загварын илэрхийлэл, мөн нэр хүндийн баталгаа юм. Тэгвэл саяхнаас филиппин дизайнер Ксилк Лоренагийн Birkin цүнхийг хошин байдлаар урлаж буй нь олны сонирхлыг татаж, цахим ертөнцөд халуун сэдэв болоод байна.

Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена (фото 1)

Ксилк Лорена нь Birkin цүнхний зургийг шоппер загварын уутан дээр хэвлэн 50 ам.доллароор санал болгодог Life Design брэндийн үүсгэн байгуулагч юм. “Би филиппин ах эгч нарыг хүнсний дэлгүүрээс авсан хөлдүү загас болон мангоны ундаагаа 30,000 ам.долларын үнэтэй ‘тансаг зэрэглэлийн’ хүнсний уутандаа хийж буй дүр зураглалыг харахыг хүссэн” хэмээн Лорена Dazed сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Түүний хувьд сайн дизайн гэдэг нь уран байдлаар илэрхийлсэн элэглэл хэмээн үздэгээ ч мөн тэрээр хуваалцжээ.

Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена (фото 2)
Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена (фото 3)
Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена (фото 4)
Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена (фото 5)
Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена (фото 6)
Birkin цүнхийг 50 ам.долларын шоппер уут болгон хувиргасан дизайнер Ксилк Лорена (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх