Street style чиг хандлага: Борооны цув
Бороо ороогүй байсан ч өмсөөрэй
Виржил Абло, Александр Ванг нарын ачаар бид борооны цувыг хэрхэн бороогүй үед загварчлан өмсөж болохыг мэдэж авлаа. Түүнчлэн үзэмжгүй пүүз тренд хэвээр үлдэж, паска цүнх, bucket малгай улам эрчээ авч буй энэ үед эдгээр загваруудтай борооны цув төгс зохицох болно.
Ирэх хавар пальто, тренч цувны оронд онцгой чимэглэл, деталь шингэсэн, тод өнгийн оруулгатай борооны цув өмсөхийг санал болгож байна. Мөн Хейли Болдуин, Зендая нарын адилаар борооны цувны гадуур өргөн бүс зүүн загварчлаарай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт