Хайх

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ

2022 оны шинэ загвар

Text: Buro.Retelling


Анх 2014 онд зах зээлд танилцуулагдаж байсан Porsche Macan үүнээс хойш дэлхий даяар нийт 600,000 гаруй ширхэг борлуулагдсан нь Porsche-н хамгийн эрэлт өндөртэй загвар болсон байдаг. 2022 оны шинэчлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн Macan нь хурд хүч, сэтгэл татахуйц динамик байдлыг нэг дор багтааж чаджээ. Хөдөлгүүрийн төрөл болон хүчин чадлаас хамаараад Macan, Macan S, Macan T, болон Macan GTS гэж ангилагдаж байгаа бөгөөд 265 морины хүчнээс эхлээд 440 морины хүч бүхий turbocharger-тай, I4 2000-турбо V6 2900 багтаамж бүхий хөдөлгүүртэй юм.

Гадна дизайн

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 1)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 2)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 3)

Нүүрэн хэсэг нь спортлог хэлбэртэй болсноор зам дээр илүү сүрлэг харагдана. Урд нүүр, хойд гүпер болон 4 хаалганд байрлах 3D шинэ элементүүд нэмэгдсэн ба Porsche Dynamic Light System – ийн лед гэрэл, 7 шинэ төрлийн гоёлын обудны сонголттой болжээ. Дугуйны хувьд Macan загвар нь 19 инч, Macan S нь 20 инч, Macan GTS нь 21 инчийн хэмжээтэй болж Porsche стандартаар тохируулагдсан бөгөөд стандарт өнгө, металик одтой өнгө зэрэг 14 өнгөнөөс сонголт хийх боломжтой. “Porsche Exclusive Manufaktur” буюу гар аргаар урлагдах “Таныг илэрхийлэх Таны автомашин” тодотголтой шинэ Macan-ы дизайн танд эрх чөлөөг мэдрүүлэх болно.

Интерьер

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 4)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 5)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 6)

Интерьерийн хувьд илүү минимал болсон ба хянах самбар дээрх аналог цаг болон товчлуурын оронд мэдрэгчтэй гадаргуутай болж, онлайн функцүүд болон үйлдлүүдийг мэдрэгчээр, эсвэл дуу хоолойгоор шууд удирдах боломжтой болсон. Мөн Gentian blue, Papaya болон Crayon өнгөнүүдэд арьсан суудлын бүрээс, оёдлын хийцээр өнгө тодотгол нэмэх боломжтой.

Хөдөлгүүр ба жолоодлого

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 7)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 8)

Шинэ загвар нь 265 морины хүчтэй, дээд хурд нь 232 км/ц, цуваа 4 цилиндрт хөдөлгүүрээс эхэлдэг ба 6.2 секундэд 100 км/ц хурдлах боломжтой болжээ. Мөн түүнчлэн шатахуун зарцуулалтыг хамгийн бага түвшинд авчирч чадсан. Porsche брэндийн бүх загварууд өөр өөрийн гэсэн жолоодлогын арга барил, хэв маягтай бөгөөд Panamera, Macan болон Cayenne загварууд нь өөр өөрийн сегмент дотроо хамгийн спортлог автомашинууд юм. Эдгээр бүх загварыг Porsche нэр дор нэгтгэдэг гол зүйл бол тэдний үндсэн ДНК буюу домогт 911 загварынх нь амин сүнс байдаг билээ.

Энэхүү Porsche Шинэ Macan загварыг энэ зургаадугаар сарын 3-5 өдрүүдэд Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “UB Autoshow 2022” дээр хүрэлцэн ирж сонирхоорой.

“Старчейз Автомотив Лимитд” ХХК

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 9)

“Старчейз Автомотив Лимитд” ХХК нь Ази тивийн 9 оронд тансаг зэрэглэлийн автомашины импорт болон борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг Сингапурын Wearnes–Starchase группийн Монгол улс дахь салбар компани юм. Тэд 2014 оноос хойш тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Porsche брэндийн албан ёсны дилерээр ажиллаж байгаа бөгөөд шинэ болон ашиглалтад байсан автомашины борлуулалт, сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ, кузов засвар, мөн будгийн үйлчилгээ үзүүлж байна.

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх