Хайх

Гэрээ ямар өнгөөр тохижуулах вэ?: 2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд

Гэрээ ямар өнгөөр тохижуулах вэ?: 2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд

Text: Buro.Mongolia


Архитектур, интерьерийн салбарын томоохон компаниудын нэг, будаг үйлдвэрлэгч Sherwin-Williams нь 2022 онд чиг хандлагыг тогтоох өнгөнүүдийн талаар урьдчилсан таамаг гаргажээ. Энэхүү таамаг нь Method, Opus, Dreamland болон Ephemera гэх нийт дөрвөн бүлэг бүхий 40 туяануудаас бүрдэж байна. Эдгээр өнгөнүүд нь 1960, 80-аад оныг эргэн дурссан, техник, технологи болон тогтвортой хөгжлийн холбоог илтгэж байгаа гэнэ. Мөн Sherwin-Williams нь сүүлийн жилүүдэд зонхилсон бүдэг, саармаг өнгөнүүдийн оронд илүү дулаан, динамик өнгөнүүд эрэлттэй байх талаар онцолсон юм.

1. Method

Гэрээ ямар өнгөөр тохижуулах вэ?: 2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд (фото 1)

Багагүй хугацааг дөрвөн хананы дунд өнгөрүүлсэн бид ирэх жил гадаах орчинг санагдуулам өнгөнүүдийг сонгоно гэдэгт Sherwin-Williams итгэлтэй байна. Тиймдээ ч Method бүлэгт 1980-аад оны постмодернизмын болон ар-деког илтгэсэн органик саармаг өнгөнүүд багтжээ.

2. Opus

Гэрээ ямар өнгөөр тохижуулах вэ?: 2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд (фото 2)

Opus-д харьяалагдаж буй туяанууд нь минимализмыг ор тас мартагдуулам гүн, бараан өнгөнүүд байлаа. Sherwin-Williams компанийн зүгээс эдгээр өнгөнүүдийг алтлаг төмөр декоруудтай хослуулахыг зөвлөсөн байна. Гэртээ тод, динамик орчныг бүрдүүлэхээр зэхэж буй максималист хэв маягт дурлагсад анхааралдаа аваарай.

3. Dreamland

Гэрээ ямар өнгөөр тохижуулах вэ?: 2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд (фото 3)

Dreamland-ын туяанууд юуны түрүүнд тав тухыг эрхэмлэдэг “hygge” хэв маягийг илтгэнэ. Скандинавын модерн минималист энэхүү бүлэгт дулаан нил ягаан, органик ногоон болон бусад өнгөнүүд орсон байна.

4. Ephemera

Гэрээ ямар өнгөөр тохижуулах вэ?: 2022 онд интерьерын салбарт зонхилох өнгөнүүд (фото 4)

Ephemera-д Sierra Redwood SW 7598, Peace Yellow SW 2857, Basque Green SW 6426 зэрэг ретро-футурист өнгөнүүд багтжээ. “Ephemera-ийн туяанууд эерэг уур амьсгал төрүүлэн, сэтгэлд хоногшсон дурсамжуудыг эргэн сануулах болно” хэмээн компанийн маркетинг хариуцсан захирал Сью Уодден онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх