Хайх

Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин

Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин

Text: Buro.Mongolia


Этгээд, содон өнгөнүүдийг хоршуулан зурдаг гэдгээрээ алдартай уран бүтээлч бүсгүй бол Кэтрин Бернхардт. Өсвөр насандаа өөрийнхөө дуртай моделиудынхаа экспрессионист хөргийг зурж эхэлснээр Кэтрин урлагт хөл тавьжээ. Өдгөө 48 настай тэрээр анх 2003 онд өөрийн уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан ба одоогоор 40 гаруй үзэсгэлэнгээ олонд танилцуулаад амжжээ. Мөн тэрээр загвар, хөгжмийн салбарт ч нэр хүндтэй нэгэн бөгөөд 2015 онд W Magazine-аас жил бүр гаргадаг урлагийн дугаарт реппер Drake-ийн урам зориг авдаг таван уран бүтээлчийн нэгээр дурдагдаж байв. Сонирхолтой нь зураач бүсгүй яг л өөрийнхөө бүтээлүүд шиг маш содон, онцгой байшинд амьдардаг гэвэл та итгэх үү?

Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 1)

Кэтрин 12 настайдаа Сент-Луис хотод байрлах мөрөөдлийн байшингаасаа хэдхэн бээрийн цаана орших Клейтон хотод амьдардаг байжээ. Багадаа гэр лүүгээ явах замдаа тус байшинг харж биширдэг байсан ч удалгүй тэрээр Нью-Йорк хот руу нүүжээ. Харин дөрвөн жилийн өмнө Кэтрин 12 настай хүүтэйгээ хамт өсөж төрсөн нутагтаа эргэн ирж эцэг, эхтэйгээ ойр амьдрахаар төлөвлөсөн аж. Аз таарч тэрээр онлайн зараас багынхаа мөрөөдлийн байшинг зарагдах гэж буй талаар олж мэдэн худалдан авахаар шийдсэн гэнэ. Гэхдээ түүний багадаа мөрөөдөж байсан хүслийн байшин нь өмнөхөөсөө өөрчлөгдөн зарим хэсгээрээ нурж, сүйтгэгджээ. Өмнөх эзэд нь 2002 онд нүүж байшин эзгүйрсэн ч Кэтрин өөрийн хүслийн байшингаа бүтээх ажилдаа ханцуй шамдан орж.

Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 2)

Тэрээр гэрээ жил хагасын хугацаанд тохижуулж янзлан, Memphis үйлдвэрийн тавилгуудаар гоёж эхэлжээ. Memphis нь "Memphis Milano" нэрээр 1980-1987 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан Итали улсын үйлдвэр бөгөөд төдийлөн амжилтад хүрч чадаагүй учир 1987 онд хаагдсан аж. Харин саяхнаас Instagram хуудсаар тавилгууд нь тренд болсноор хуучны загваруудаа дахин гаргаж эхэлжээ. Ийнхүү Кэтрин яг л 1980-аад оны ретро хэв загвар үнэртүүлсэн тавилгуудаар гэрээ чимж эхлэв. Memphis үйлдвэрийн тавилгууд маш сонирхолтой, содон загваруудтай ба одоо ид тренд болоод буй долгиотсон хүрээтэй, хээ угалз хэлбэрийн тавилга, декоруудтай төстэй юм. Түүний гэрт нийтдээ 44 ширхэг орчим Memphis үйлдвэрийн тавилгууд байдаг гэнэ. Өнгөний хурц шийдэлтэй хэдий ч хоорондоо үнэхээр сайхан зохицох 1980-аад оны мэдрэмжийг агуулсан Кэтриний гэртэй танилцацгаая.

Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 3)
Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 4)
Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 5)
Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 6)
Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 7)
Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 8)
Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 9)
Дотроос нь харцгаая: Таныг 1980-аад оноор аялуулах цаг хугацааны байшин (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх